Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтан, албан хаагчид 5000 ширхэг амны хаалт, 10 ширхэг зайнаас халуун хэмжигчийг дүүргийн Онцгой комисст хандивлалаа.
Аюулт цар тахлаас урьдчилан сэргийлж, төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд дор бүрнээ арга хэмжээ авч тэмцэж байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан шаардлагатай зүйлсээр тусалсан тус албаны хамт олонд талархсанаа илэрхийлье!
Эх сурвалж: ХУД