Францын Ерөнхийлөгч covid-19-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Францын Ерөнхийлөгч covid-19-ийн халдвар авчээ

Францын Ерөнхийлөгч covid-19-ийн халдвар авчээ

Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон covid-19-ийн халдвар авсан талаар хэвлэлүүд мэдээллээ. Өдгөө 42 настай тэрбээр шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. Елисейн ордны мэдээлснээр тэрбээр долоо хоног гэртээ тусгаарлагдах бөгөөд үүрэгт ажлаа зайнаас хийнэ гэв. Одоогоор түүнтэй ойрын өдрүүдэд шууд харьцсан хүмүүсийг олж тогтоохоор ажиллаж байна.

Францад covid-19-ийн халдварын тархалт эрчимжсэний улмаас энэ долоо хоногоос шөнийн цагаар  хөл хорио тогтоогоод байгаа юм. Тус улсын иргэд 20:0006:00 цагийн хооронд зөвшөөрлийн хуудасгүйгээр гэрээсээ гарах боломжгүй болсон байна. 

Тус улсад covid-19 халдвараар 2,4 сая хүн өвчилж, 59 мянга гаруй хүн нас бараад байгаа билээ. Хоногт 17 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт халдвар авсан хүний тоогоор дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж