Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс Covid-19-ийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.12.17/ мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан есөн хүнээс нэмж, вирус илэрсэн гэдгийг хэллээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас шинжилгээ авч байгаа аж.
Эрүүл мэндийн яамнаас мэдээллийн үеэр тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн тус дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарч байсан. Хэвтсэнээсээ хойш 4-5 дахь хоногтоо давтан шинжилгээ хийж, Covid-19-ийн халдвар илэрсэн. Өөрөөр хэлбэл, нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байсан талаар ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит мэдээллийн үеэр мэдээлсэн.
Тэрбээр “Бид өчигдөр 18.00 цагаас хойш БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарласан. Мөн түргэвчилсэн тест, PCR шинжилгээг хийж, хавьтал болсон иргэдийг тусгаарлаж, 171 хүний урьдчилсан PCR шинжилгээнд вирус илрээгүй. Хоёрдогч хавьтал болох 200 орчим хүнийг тогтоож, гэр гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийнэ” гэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ