Улсын дээд шүүхийн шүүгчээр Ц.Цогтыг томилох захирамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр гаргасан. Уг томилгоог хуульчид нүдээ олсон жинхэнэ томилгоо хэмээн сайшааж байна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нүүр номдоо "Шүүгч шиг шүүгчдээ" хэмээн магтан бичжээ.
Түүний томилгоог УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүд ам сайтай байсаар. Ялангуяа Хууль зүй байнгын хороон гишүүд Ц.Цогтыг дэмжиж, харин түүнтэй хамт ШЕЗ-өөс нэрийг нь оруулж ирсэн С.Батхүлэгийг "гуя дагаж хүзүү оруулж ирлээ" хэмээн эсэргүүцэж, асуудлыг нь хэлэлцээгүй юм. Шүүгч Ц.Цогт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр өнгөрсөн 22 жил шүүгчээр ажиллахдаа хэн нэгний дарамт шахалтан дор ажиллаж байгаагүйгээ хэлж, "Надад хэн нэгэнд төлөх өр байхгүй" хэмээн асуултад хариулж байсан юм.
Түүнийг Монголын шүүхийг бие даасан, улстөрчөөс хараат бус, жинхэнээсээ шударга ажиллахад багагүй хувь нэмэр оруулна гэсэн хүлээлт хуулийн салбарынхны дунд байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ