АНУ “Pfizer/BionTech” компанийн боловсруулсан covid-19-ийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгож, энэ долоо хоногоос вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа билээ. Эхний ээлжинд хамгийн эрсдэлтэй бүлэг гэж тооцон эмч, эмнэлгийн ажилтнуудад вакцин хийж байгаа юм. Тус улсын Аляска мужид эрүүл мэндийн байгууллагын ажилтан “Pfizer”-ийн вакцин хийлгэснээс хойш 10 минутын дараа нүүр нь улайх, амьсгал нь давхцах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн хүн ямар нэг харшилгүй байсан гэнэ.
Үүнээс өмнө Их Британид уг вакцин харшлын хүчтэй хариу урвал үзүүлсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээр хүмүүс нь харшилтай хүмүүс байсан юм. АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас дээрх явдал дахин давтагдахаас сэргийлж харшилтай хүмүүс энэхүү вакциныг хийлгэхгүй байх зөвлөмж гаргажээ.
АНУ-ын “Pfizer”, Германы “BionTech” компаниудын хамтран бүтээсэн вакцин нь covid-19-ийн эсрэг 95 хувийн үр дүн үзүүлснийг вакцин бүтээгчид зарласан бөгөөд Их Британи, АНУ, Канад тэргүүтэй хэд хэдэн улсад уг вакциныг иргэддээ хийж эхлээд байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-12-17 172.58.142.147
Corona baigaa yu?
123456 2020-12-17 49.0.212.165
Худлаа, наадах чинь улааны суртал ухуулга
Зочин 2020-12-17 150.129.142.203
Харшил өгөх хүн гарч л таараа. Гэхдээ монгол улс вакциныхаа 50% -ийг оросоос 50%- ийг хятадаас авах хэрэгтэй