Жэкоб Стаусхолм "Рио Тинто"-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Жэкоб Стаусхолм "Рио Тинто"-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо

Жэкоб Стаусхолм "Рио Тинто"-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо

“Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани Гүйцэтгэх захирлаараа Жэкоб Стаусхолмыг томиллоо. Тэрбээр 2018 оноос хойш тус компанийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс ажлаа хүлээн авах юм байна.

Харин одоогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийн хувьд тус компани Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийж байх үедээ тус улсын соёлын үнэт өв болсон 46 мянган жилийн түүхтэй чулуун агуйнуудыг сүйтгэсэн асуудлаас болж огцрохоор болсон билээ. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын нэгэнд ажлаа хүлээлгэж өгсний дараа гуравдугаар сарын 31-нд “Рио Тинто”-г орхино.

“Рио Тинто” компани “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 6.75 тэрбум ам.доллар, үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар гэж тооцоолоод байгаа ба нэмэлт зардал, төлөвлөгөөтэй холбоотой асуудлууд үргэжилсээр байгаа. Тэгвэл хувь эзэмшигчид хоорондын яриа хэлэлцээ “Рио Тинто”-ийн удирдлагуудын шилжилт хийгдэж дууссаны дараа үргэлжлэхээр болж байна.

Эх сурвалж: Financial Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж