Сэлэнгэ: Анхны батлагдсан тохиолдлууд эдгэрч, нутаг буцжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Сэлэнгэ: Анхны батлагдсан тохиолдлууд эдгэрч, нутаг буцжээ

Сэлэнгэ: Анхны батлагдсан тохиолдлууд эдгэрч, нутаг буцжээ

Сэлэнгэ аймагт Covid-19-ийн халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн 30 гаруй хүн Улаанбаатарт эмчлүүлэн эдгэрч, нутаг буцжээ. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тэдгээр иргэн 7-14 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжиж байгааг албаныхан мэдээллээ.

Иргэдийн хувьд гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа бусадтай нийгмийн харилцаанд орохгүй тул ар гэрийнхэн нь хоол хүнсээ бэлтгэсэн байх шаардлагатай гэжээ. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр өнөөдөр Сэлэнгэ аймагт Covid-19-ийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг мэдээлсэн. Ингэснээр тус аймагт 216 батлагдсан тохиолдол дээр шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 11 байршилд 113 иргэн тусгаарлах байр ажиглалтад байна. Арванхоёрдугаар сарын 16-ны өдөр сумдын бүсчилсэн цэгүүдээр 343 иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, хөдөлгөөнд оролцуулжээ. Тус аймгаас гарах хөдөлгөөнд 379 иргэн оролцсон бол, аймаг, сумдад ирэх хөдөлгөөнд 267 иргэн оролцсон байна. Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн зургаан галт тэрэгний 293 вагон, 12 ажилтан, гарах чиглэлд долоон галт тэрэг 246 вагон, 14 ажилтныг нэвтрүүлсэн талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж