“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино” | News.MN

“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино”

“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино”

“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино”

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр /2020.12.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хот хооронд зорчих журам шинэчлэгдэн батлагдсан. Үүний дагуу маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-ны 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хязгаарлана. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/-тай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино. Хот руу орж ирэх орон нутгийн иргэдийг хоёр ангилж байгаа. Нэгдүгээрт, халдварын голомт бүртгэгдсэн аймаг, сумаас ирж байгаа иргэн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээ өгнө. Хэрвээ PCR шинжилгээ өгөх лабораторигүй бүс нутгаас ирэх гэж байгаа бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, хот руу нэвтэрнэ. Бусад халдвар гараагүй аймгаас ирж байгаа иргэд асуумж бөглөөд, нэвтрэх боломжтой. Энэ хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн, хүндэтгэх шалтгаантай иргэд Зам тээвэр, хөгжлийн яамны зөвшөөрөлтэй нислэгийг зохион байгуулна. Орон нутгийн нислэг бас түр хугацаагаар хойшлогдоно.

Уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын ээлж солих ажлыг 10 хоногийн өмнө зохион байгуулсан. Ээлжийг 28 хоногийн хугацаанд нэг удаа сэлгэх шийдвэр гарсан. Энэ асуудлыг Уул уурхайн яаманд хүргүүлж, нэгдсэн зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.

 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Posted by News.mn on Wednesday, December 16, 2020

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ажил олгогч 2020-12-17 192.82.75.119

уурхайн ээлжийн 28 хоног гэсэн туушаал шийдвэр баримтаар хаана байгаа вэ?

Avatar

Зочин 2020-12-17 202.21.98.238

UUL UURHAIN AJILCHID 28/14 HUVAARIAR AJILLAHIIN TULD 14 HONOG TUTAM EELJ SOLIH SHAARDLAGATAI SHDEE. UDUR SHUNIIN 3 EELJEER YAVDAG GEDGIIG ANHAARCH BJ SHIIDVEREE GARGAACHEE! DANDAA TOOTSOO SUDALGAAGUI SHIIDVER GARGAH YUM. UNEHEER MEDEHGUI BGAA BOL MEDDEG HUMUUSEES NI ASUUJ BGAACHEE!!!

Avatar

Иргэн 2020-12-17 185.220.100.240

Содбаатар хаачив

Avatar

хүннү 2020-12-17 202.179.25.174

Та нарын ажлыг бид заалтай нь биш. Хотод байгаа хөдөө орон нутгийн иргэдийг 18 хүртэл гаргана, түүнээс хойш 24 -г хүртэл зорчигч тээвийн бүх хөдөлгөөн зогсоно.гэсэн анхааруулагыг хэвлэл мэдээллээр сайн түгээх байсан юм. Гэнт л өнөөдөр яриад эхэлхээр, хүмүүс дахиад хөл хорио тогтоох нь гэж ойлгоод зарим нь пиво, виногоо бөөндөж байна.

Avatar

Би 2020-12-17 202.131.245.6

Хотоос гарах хөдөлгөөнийг гээд их л тодорохой бичсэн байхын

Avatar

Зочин 2020-12-17 122.201.22.128

ОХУ ба БНХАУ д ковид 19 г 5 – 7 хоногт гэрт нь эм уулгаад эмчилж байна. Монголд 8 сая р дээр нь дарамт хардлага шахалт . ЭМЯ ны ПОПРОЛТ

Avatar

Бас л би 2020-12-17 202.131.245.6

Гадны орнууд шиг олон өрөө байртай бишшдээ гээдл хашгираад эхлэх байлгүй .Эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн Өмнөд Солонгост хүртэл чингэлэгээр эмнэлэгийн орныхоо тоог нэмэгдүүлж байналээ.Энд поп шопын асуудал юунд байгаан болдоо.Тэнгэр заяат монголчуудаа гэж..

Avatar

Зочин 2020-12-17 64.119.25.84

Поп моп гэж балайраад, элдэв муу үгээр хүн дайраад эхлэвэл чиний санаа хичнээн зөв байсан ч түүнийг хэн ч хүлээж авахгүй.Ямарч үр дүнгүй чалчаа, з**х*й яриа болоод л өнгөрнө. Иймд даруу төлөв зөв ярьж, санаагаа бусдыг хүндэлсэн байдлаар, илэрхийлж бусдтай аль болох аятайхан харьцаж баймаар байна.Бүдүүлэг харицаа хэрүүлээс ямар ч үр дүн гарахгүй. Үүнийг ялангуяа бусдын онцгой анхааралд байдаг, үлгэрлэгч гэж хэлж болохоор УИХ-ын зарим гишүүд бүр их анхаармаар санагдах юм.

Avatar

Зочин 2020-12-17 203.91.115.37

Шинжилгээг хурдан шуурхай авч хариуг нь хурдан гардаг болгоод өгмөөр бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж