“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино”

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино”

“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино”

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр /2020.12.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хот хооронд зорчих журам шинэчлэгдэн батлагдсан. Үүний дагуу маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-ны 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хязгаарлана. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/-тай иргэд PCR шинжилгээ өгч, зорчино. Хот руу орж ирэх орон нутгийн иргэдийг хоёр ангилж байгаа. Нэгдүгээрт, халдварын голомт бүртгэгдсэн аймаг, сумаас ирж байгаа иргэн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээ өгнө. Хэрвээ PCR шинжилгээ өгөх лабораторигүй бүс нутгаас ирэх гэж байгаа бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, хот руу нэвтэрнэ. Бусад халдвар гараагүй аймгаас ирж байгаа иргэд асуумж бөглөөд, нэвтрэх боломжтой. Энэ хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн, хүндэтгэх шалтгаантай иргэд Зам тээвэр, хөгжлийн яамны зөвшөөрөлтэй нислэгийг зохион байгуулна. Орон нутгийн нислэг бас түр хугацаагаар хойшлогдоно.

Уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын ээлж солих ажлыг 10 хоногийн өмнө зохион байгуулсан. Ээлжийг 28 хоногийн хугацаанд нэг удаа сэлгэх шийдвэр гарсан. Энэ асуудлыг Уул уурхайн яаманд хүргүүлж, нэгдсэн зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.

 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Posted by News.mn on Wednesday, December 16, 2020

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж