А.Бакей: “Кроун” байгаа юм уу?

Хуучирсан мэдээ: 2016.03.19-нд нийтлэгдсэн

А.Бакей: “Кроун” байгаа юм уу?

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг нам доторх фракцуудаа бүртгэх үеэр гишүүд нь “Кроун”-ыг нэрлэжээ. Хариуд нь А.Бакей гишүүн “Кроун байгаа юм уу” гэж хариулж, нөхдөө инээлгэжээ.

Нэгэн үе саарал ордонд “Кроун”-ы гишүүд нь тарж бутран том фракцидаа ууссан тухай “бор шувуу” ниссэн удаатай. Харин А.Бакей гишүүний уулга алдалтаар бол “Кроун” байхгүй ч болсон мэт. Уг фракцид харьяалагддаг гишүүд гол төлөв дэд сайдаар томилогдож, зарим нэг нь Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан удаатай.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж