Шинэ хиймэл дагуул хананы цаанаас ч ажиглах чадвартай

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Шинэ хиймэл дагуул хананы цаанаас ч ажиглах чадвартай

Шинэ хиймэл дагуул хананы цаанаас ч ажиглах чадвартай

Өдөр, шөнийн аль ч цагт дэлхий дээрх бүх барилгын дотор талыг ажиглах хүчин чадалтай шинэ хиймэл дагуул хөгжүүлжээ. Capella Space компанийн бүтээсэн тус хиймэл дагуулаас авсан зургууд дээр хүмүүсийн үйл хөдлөл хананы цаанаас ч үзэгдэх гэнэ. Ихэнх хиймэл дагуулууд зөвхөн өдрийн цагаар, зарим нь зөвхөн цаг агаар тогтуун үед зураг авах чадвартай байдаг бол шинэ хиймэл дагуул ямар ч цаг агаарт, өдөр шөнийн аль ч цагт өндөр чанартай зураг боловсруулах чадвартайгаараа хамгийн шинэлэг аж.

Шинэ бүтээлийнхээ тухай Capella Space компанийн гүйцэтгэх захирал, НАСА агентлагийн лабораторийн инженер асан Паяам Баназадех “Сансраас ажиглахад дэлхийн тэн хагаст үргэлж шөнө болж байдгаас гадна үлдсэн хэсгийн ихэнх нь үүлэрхэг байдаг. Ингээд харахад ихэнхдээ дэлхийн 75 хувь нь сансраас ажиглах бараг боломжгүй байдаг. Ялангуяа тогтсон богино хугацааны дотор хүссэн газраа ажиглая гэхэд үүлтэй, эсвэл шөнө болсон, нэг бол дээрх хоёр хоёулаа давхцсан байх үе ч бий. Харин шинэ хиймэл дагуулын ачаар бид хэзээ ч хаана ч юу болж байгааг тодорхой харах боломжтой болно” хэмээн ярьжээ.

Түүгээр барахгүй компанийн зүгээс зөвхөн засгийн газар болон тусгай зөвшөөрөлтэй хүмүүсийн нэвтэрч, хүссэн газрынхаа тодорхой зургийг харахаар хүсэлт илгээж болох шинэ платформ өчигдөр/2020.12.16/ ашиглалтад оруулсан байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж