Оскар Писториусын хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж залилжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Оскар Писториусын хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж залилжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.19-нд нийтлэгдсэн

Оскар Писториусын хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж залилжээ

 

Оскар Писториусын хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэж амласан залилагчийг Өмнөд Африкийн цагдаа нар баривчилсан байна. Өөрийгөө прокурор гэж хэлсэн зальт этгээд 16,000 ам.доллар өгвөл хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

 

Гэмт этгээдийг одоо хээл хахуулийн хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд Оскар Писториустай өнгөрсөн долоо хоногт холбогдсоны дараа баривчилсан гэнэ. Өмнөд Африкийн паралимпын хөнгөн атлетикийн тамирчин, “Илдэн дээр гүйгч” хочтой Оскар Писториус 2013 онд найз бүсгүй Рийва Стинкэмпийг буудаж, амь насыг нь хөнөөсөн билээ.

 

Оскар Писториус найз бүсгүйгээ урилгагүй зочинтой андууран хөнөөсөн гэж мэдүүлсэн боловч Өмнөд Африкийн шүүх түүнийг Рийва Стинкэмпийн үхэлд буруутай гэж үзсэн юм.

Дараагийн шүүх хурал ирэх дөрөвдүгээр сард болох юм.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс