Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) олон улсын эрдэмтдийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг “Covid-19” өвчний гарал үүслийг судлахаар ирэх сард Хятадыг зорихоор болжээ. Эрдэмтэд эхлээд covid-19 халдвар бүртгэгдсэн Ухань хотод Хятадын эрдэмтэдтэй хамтран ажиллах юм байна.
Аль нэг улсыг цар тахалд буруутгах гэж бус чухам юу болсон, хаанаас энэ өвчин үүссэн, цаашид хэрхэн ажиллах, эрсдэлийг хэрхэн бууруулах боломжийг олж мэдэхээр Хятадыг зорих гэж байгаагаа ДЭМБ-ийн эрдэмтэд учирласан байна.
Эрдэмтэд юун түрүүнд энэ өвчин хэр эрт тархсан гэдгийг олж тодруулах бөгөөд ингэхдээ цар тахлаас өмнө цуглуулсан эмнэлгийн дээжүүдийг судлах юм байна. Мөн энэ вирус амьтнаас хүнд халдсан байж болзошгүй эсэхийг тодруулж, Уханийн далайн хүнсний зах дээр ажиллах гэнэ. Түүнчлэн ДЭМБ-ын баг 4-5 долоо хоногийн судлагааны хүрээнд коронавирусийн тээгч байж болзошгүй сарьсан багваахай болон бусад амьтдаас сорьц авахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ