Далавч нь гэмтсэн хунг Хэрлэн гол орчмоор хайж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Далавч нь гэмтсэн хунг Хэрлэн гол орчмоор хайж байна

Далавч нь гэмтсэн хунг Хэрлэн гол орчмоор хайж байна

Багануур дүүргээс зүүн зүгт 10 км газарт Хэрлэн голд далавч нь гэмтсэн хун сүргээсээ үлдэж, хэцүүхэн байдалтай байна. Уг хунд туслахаар шувуу судлаачид болон байгаль хамгаалагчид хайж байгаа ажээ.

Энэ талаар байгаль хамгаалагч А.Батсүхээс тодруулахад “Гэмтэж, сүргээсээ үлдсэн хун Хэрлэн гол орчмоор хайж байгаа бөгөөд энэ ажилд сэтгэл гарган туслахаар олон хүн ярьж байна. Хун шувууг өнөөдөр дулаан газар хамгаалалтанд авахаар хайсан боловч олдсонгүй. Бид үргэлжлүүлэн хайж байна. Тэгэхгүй бол хөлдөх, өлдөж үхэж магад болоод байна.

Ер нь Багануурын Гүн нуурт намрын улиралд хун шувууд олноор ирж, амардаг. Тэндээс л нэг нь гэмтэж, үлдэж хоцорсон юм шиг байна. Далавч нь гэмтсэн хун шувуугаа олчихвол шувуу тэжээдэг хүмүүс дулаан газарт, өвөлжүүлье гээд холбогдож байна” гэсэн юм.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж