Сүүлийн үед цахим ертөнцөд Дисней кино компани Жонни Деппийг “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглохыг хориглосон байж магадгүй хэмээх мэдээлэл газар авч, олны анхаарлыг татаад байна. Хэрвээ эл мэдээлэл үнэн бол ийнхүү Депп Варнер Бросын “Fantastic Beasts”-ээс хойш хоёр дахь франчайз киноноосоо хасагдаж буй явдал юм.
Энэ оны зургадугаар сард мэдээлснээр “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны дараагийн ангид Маргот Робби эмэгтэй гол дүр бүтээхээр болсон билээ. Харин сүүлийн үед кино ертөнцийн сонин хачинг мэдээлдэг Hollywood Reporter агентлаг Дисней Жонни Деппээс татгалзсан байж магадгүй хэмээн мэдээлсэн байна. Тус агентлагийн нийтлэл дээр “Дисней Деппийн шүүх хурлаас өмнө нь ч “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны цаашдын үйл явдалд Жонни Деппийг нэг их гаргахгүйгээр ярилцаж байсан. Гэхдээ тэд хараахан түүнтэй холбоогоо таслаагүй байсан юм. Деппийн хамгийн том холбоотнуудын нэг Брукхайммер Деппийн хурууны гэмтлийг машины хаалганд хавчуулснаас болсон хэмээн мэдээлээд, удахгүй түүнтэй ахмад Жэк Спарроу дүрээр нь дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байсан юм. Киноны дараагийн анги Маргот Роббигийн бүтээх эмэгтэй хувилгааны талаар голчлон өгүүлнэ” хэмээн бичсэн байж.
Харин Жонни Депп өөрөө хуучин эхнэр Амбер Хирдийн шидсэн шилэн лонхноос болж хуруугаа гэмтээсэн хэмээн мэдэгдсэн билээ. Мөн зарим эх сурвалжууд тухайн үйл явдал Жонни Депп Жак Спарроу дүрийг бүтээж байхдаа найман капсул экстаси уусан үедээ хуруугаа гэмтээсэн, түүнээс нь болж ширүүн маргаан үүссэн хэмээн мэдээлж буй.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ