Европын холбоо Турктэй тохиролцоонд хүрэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Европын холбоо Турктэй тохиролцоонд хүрэв

Хуучирсан мэдээ: 2016.03.19-нд нийтлэгдсэн

Европын холбоо Турктэй тохиролцоонд хүрэв

 

Европын холбоо болон Туркийн эрх баригчид дүрвэгсдийн асуудлаар хоёр өдөр зөвшилцсөний эцэст удаан хүлээсэн тохиролцоонд хүрчээ. Талууд Европ руу гарахаар хил дээр хүлээж буй хэдэн арван мянган цагаач, дүрвэгсдийг буцаахаар тохиролцсон байна. Гэвч энэхүү хэцүү даалгаврыг биелүүлж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон сая ам.доллар зарцуулах тоо гарчээ.

 

Европын холбоо, Туркийн эрх баригчид Грекийн арал дээр хилээр гарахаа хүлээн хэдэн арван мянгаараа цугласан дүрвэгсдийг Турк руу буцаана гэж мэдэгдсэний дараа байдгаараа инээд алдаж, нэгнийхээ нуруун дээр алгадацгааж байжээ.

 

Хариуд нь дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд Туркт олон тэрбумын тусламж амлаж, Туркийн иргэдийг Европ руу гарахад нь урьд хожид байгаагүй визийн хөнгөлөлт үзүүлж, тус улсын Европын холбоонд нэгдэх саналыг эргэж харахаа амласан байна.

 

Одоо гурван сая гаруй дүрвэгсдийн орон болоод буй Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу талууд тохиролцоонд хүрч чадсан нь чухал үйл явдал боллоо. Өнөөдөр бол түүхт өдөр. Өнөөдрөөс хойш Турк, Европын холбооны зам нийлж, зовлон бэрхшээл, хувь тавилан нь адилхан боллоо гэж ойлгож байна” гэжээ.

 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Европт нэг сая гаруй цагаач, дүрвэгч гарсан нь дүрвэгсдийн хямрал үүсгэсэн билээ. Харин Европ руу үеийн ус шиг цутгаж буй цагаачдын урсгалыг зогсоохоор Европын холбооны 28 орон ийнхүү нэгдээд байна.

 

Баасан гаригт гарын үсэг зурсан уг хэлэлцээр нь хүний эрхийн болон хүмүүнлэгийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

 

НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг Туркийн цагаачлалын систем ийм их ачааллыг даах чадамжгүй гэсэн бол хүний эрхийн байгууллагууд Туркийг хэвлэлийн эрх чөлөөгүй, дээр нь Курдын босогчдын эсрэг цуст тэмцэл явуулдаг гэж шүүмжилсэн юм.

 

Харин дүрвэгсдээс салахын тулд яахаас ч буцахгүй болсон баян Европын орнууд Туркийг “дүрвэгсдэд хамгийн ээлтэй орон” гэж тунхаглахад бэлэн байгаа юм.

 

Тэр бүү хэл жилд нэг удаа Туркийн таван иргэний нэг тутамд Европ руу гарах виз олгохоор амласан байна.

 

Хүний эрхийн төлөөх Эмнести интернэшнл байгууллага Турк, Европын холбооны гэрээг “чихрээр бүрсэн цианит”  гэж тодорхойлсон юм.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хүн олон бол хүчтэй. 2016-03-19 49.173.8.35

Энэ видео тоглоом бол уг нь Орос болон Хятадын эсрэг Монгол болон Түрэг аймгийн тэмцлийн тоглоом байх ёстой.

Хүн олон бол хүчтэй. 2016-03-19 49.173.8.35

Хүн олон бол хүчтэй. Манай Хятад болон Орос нөхдүүд маань тэгэж боддог юм. Монголчууд бид Сартуул нөхдтэйгөө хүчтэй гэдгийг Орос болон Хятадууд ойлгодог юм.

Монгол бол сартуул иргэдийн эх орон 2016-03-19 49.173.8.35

Монгол бол сартуул иргэдийн эх орон

Монгол бол сартуул иргэдийн эх орон 2016-03-19 49.173.8.35

Зүгээр тоглосон юм. Гэхдээ Монголчуудын 50% -нь сартуул гэдгээ бүү март.

Монгол бол сартуул иргэдийн эх орон 2016-03-19 49.173.8.35

Та нар Хятад, Оросуудаас айдаг биздээ,

Монгол бол сартуул иргэдийн эх орон 2016-03-19 49.173.8.35

Монгол бол сартуул иргэдийн эх орон

Туркууд 2016-03-19 182.160.39.218

мөнгөний төлөө туркууд юу ч хийхээс буцдаггүй хүмүүс юм уу даа

Зочин 2016-03-19 49.0.160.158

turkuud orost ochoogui l bol boloo yum bishuu tanai orosuud saihan amidarch baival boloo do

Зочин 2016-03-19 202.21.106.117

ТУРКУУД БОЛ ДҮРВЭГСДЭЭС Ч ИЛҮҮ ЕХ НД ХОХИРОЛТОЙ.

Зочин 2016-03-19 103.229.122.122

ха ха оросоос орчуулчихаж нуль хара*****

doorh gard 2016-03-19 202.179.25.54

nobshiin haltar turkuud bol hvn bishee, yun solongos be terenees chini 100 hubi hvnii chanar muu buruu nomtoi uls daa

Зочин 2016-03-19 49.0.160.204

turk yachaad baigaan tanai hujaa solongos naraas l deer humuus de manaid ch gesen turkuud orj irvel bi bayartai baih bolno

baruun ooriin moholiin geree baiguuljee 2016-03-19 202.179.25.54

turkuud baruund garahiin moroodol shuu dee. odoo baruund 10 say turkuud amidardag shuu. odoo bvr sad tabih ni ee..odoo baruun turkeer ooroo mohoolohoor shiidjee..

Зочин 2016-03-19 122.201.31.250

Туркууд ЕХ-нд, дүрвэгсэд Туркэд... Мөнгө ???