Ц.Мянганбаяр шөнийн цэнгээний газрын үүдэнд Ч.Ганхуягийг зоджээ | News.MN

Ц.Мянганбаяр шөнийн цэнгээний газрын үүдэнд Ч.Ганхуягийг зоджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Ц.Мянганбаяр шөнийн цэнгээний газрын үүдэнд Ч.Ганхуягийг зоджээ

Монголын алтны магнат, “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын талаар таагүй мэдээлэл гарсан байна. Ц.Мянганбаяр саяхан “Метрополис” шөнийн цэнгээний газрын үүдэнд Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуягыг шанааджээ. Үйл явдлыг нүдээр харсан нэгний ярьснаар, тус цэнгээний газраас гарч ирээд “Хас”-ын гэгддэг Ч.Ганхуяг руу дайрч цохих гэжээ. Ц.Мянганбаяр Ч.Ганхуягийг хэдэнтээ цохиж, нударганы амт үзүүлсэн байна. Юунаас болж энэ зодоон эхэлсэн нь тодорхойгүй байгаа юм. Ц.Мянганбаяр нь банк дампууруулсан хэргээр цагдаад дуудагдан байцаагдаж байгаа нь багадаж, шөнийн цэнгээний газар ийнхүү танхайран явж байна хэмээн “Өдрийн шуудан” сонинд мэдээлжээ.
М.Урин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэмбэрэл 2010-03-15 127.0.0.1

Монголын зах зээл дээр нэг хүн ингэж хязгааргүй баяжих ямар ч боломж байхгүй ш дээ
иймээс луйвар хийж олсон мөнгөө одоо өгөх ёстой та Мянганбаяр гуай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж