НҮБ анх удаа Их Британийн хүүхдүүдэд тусламжийн хүнс хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

НҮБ анх удаа Их Британийн хүүхдүүдэд тусламжийн хүнс хүргэж байна

НҮБ анх удаа Их Британийн хүүхдүүдэд тусламжийн хүнс хүргэж байна

НҮБ-ын хүүхдийн асуудал хариуцсан байгууллага Юнисеф энэ жил цар тахлаас үүдсэн санхүүгийн хямралаас болоод анх удаа Их Британийн хүүхдүүдэд тусламжийн хүнс тараахаар болжээ. Энэ оны гуравдугаар сард Их Британид цар тахлын халдвар улам эрчимжиж эхэлснээс хойш хэдэн зуун мянган хүн хямралд өртөж, ажил, орлогогүй болж, олон айл өрх хүүхдээ хооллож чадахааргүй болсон билээ.

Тавдугаар сард хийсэн судалгаанаас харахад Их Британид нийт 2.4 сая орчим хүүхэд хүнс тэжээлийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэсэн тооцоо гарсан байна. Мөн аравдугаар сарын байдлаар 900 мянган хүүхдийн ар гэрийнх нь орлогын хэмжээ огцом буурснаас болж зөвхөн сургуулийн өгдөг үнэгүй хоолоор амьдарч байна хэмээх албан ёсны мэдээлэл бий. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бодит байдал дээр айл өрхүүдийн нөхцөл байдал төсөөлж байснаас ч илүү доройтсон бөгөөд НҮБ-ын зүгээс нөхцөл байдлыг хоёрдугаар дайны үетэй хүртэл харьцуулжээ. Тиймдээ ч НҮБ-ын зүгээс 25 мянган паундыг хүүхдүүдийн хүнсэнд зориулан төсөвлөж, шинэ жилийн сурагчдын амралтын хоёр долоо хоногт хүүхдүүдийн хоолыг таслахгүй байхаар төлөвлөсөн байна.

Юнисеф дэлхий даяар 190 орны хүүхдүүдэд анхаарлаа хандуулж, шаардлагатай тусламжийг хүргэхийн төлөө ажилладаг билээ. Гэхдээ тэд ихэвчлэн нэн ядуу болон дайны хөлд нэрвэгдсэн орнуудын хүүхдүүдэд анхаарлаа хандуулдаг юм. Гэвч цар тахлаас үүдсэн санхүүгийн хямрал Их Британийг тусламж шаардлагатай орнуудын тоонд анх удаа оруулж буй нь энэ юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж