Улаанчулуутын эмнэлгийн хог хаягдалд шалгалт хийж байна | News.MN

Улаанчулуутын эмнэлгийн хог хаягдалд шалгалт хийж байна

Улаанчулуутын эмнэлгийн хог хаягдалд шалгалт хийж байна

Улаанчулуутын эмнэлгийн хог хаягдалд шалгалт хийж байна

Улаанчулуут хогийн цэгт Covid-19 халдвар илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн  болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд ил задгай байгаа талаарх мэдээлэл гарсан. Тэгвэл Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өнөөдөр /2020.12.17/ шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд газар дээр нь ажиллаж байна.  Эрүүл мэндийн яам эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг  устгадаг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж устгуулдаг. Ингэхдээ технологийн дагуу  аюултай хог хаягдлыг булж устгах журамтай. Улаанчулуут хогийн цэгт  эмнэлгийн аюултай хог хаягдал устгадаг “Элемент медикал” компанийн устгалын талбай байдаг ч  Манай компанитай гэрээтэй эмнэлгүүдийн” хог биш байна гэсэн шалтгаанаар дээрх эмнэлгийн хэрэгслүүдийг устгалд оруулаагүй байна. Тиймээс эхний ээлжид ямар эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай авчирч асгасныг олж тогтоон хариуцлага тооцох аж. 

 Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Эрүүл мэндийн сайдын гаргасан Эмнэлгийн хог хаягдлыг устгах, тээвэрлэх журмын дагуу бүх үйл ажиллагаа явж байгаа. Одоогоор шинжилгээний материалаас болоод халдвар тархсан талаарх мэдээлэл, голомт гараагүй байгаа. Хүн бүр халдварт өртөх эрсдэлтэй. Манай орны хувьд голомтот бүс нутаг орсон. Тэгэхээр хүн бүр эрсдэлтэй. Тиймээс өөрийгөө хамгаалж, хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгж байж бид халдвараас сэргийлж чадна" гэсэн хариултыг өглөө.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-17 202.126.90.30

ХОГНЫ ҮЙЛДВЭР АЙМАГ НИЙСЛЭЛД БАРИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-12-17 122.201.31.99

Гадуур Өвчин тархаад байна даа. Гэрээ хийгээгүй бол эмнэлгүүд хогоо орцонд хаяж болох нь дээ. Сүүлд гарсан өвчлөлийг элемент ххк хариуцаж төлбөрийг даах болж байна даа

Avatar

Бат 2020-12-17 202.55.191.40

Баахан мөнгө цохиод устгаад байна гэсэн чинь орцны хогийн бункер рүү шидчихэж, наанаас чинь халдвар тараад байгаа юм байна шүү дээ. Ингэж ажил хийнэ гэж юу байхав дээ, дарга нараа хулхиддаг юмаа гэхэд корорнаг хулхидаж барахуу Елемент!

Avatar

Зочин 2020-12-17 202.55.188.36

Gunzgii nuh uhaj hiigeed shataaj bulj hayah yostoi. Koronagaar uhsen hun ch adilhan gunzgii nuhend hiij buren shataagaad bulaad hayaj baina gadaadad. Zugeer guyehen bulaad orhivol amitad uhaj gargaad semlej hayad, korona ulam mutatsid orj shine helbereer shine shinj temdgeer tarhah bolno. Tegvel odoo hiij baigaa korona vaccine yamar ch nemer bolohgui, dahiad l shine vaccine gargaj avah shaardlagatai bolno

Avatar

Зочин 2020-12-17 192.82.71.160

Элемент гэгч компани олон жил эмнэлгийн аюултай хог хаягдлыг Захирагчийн ажлын албаныхантай нийлж хогийн цэгт болж байна даа….Олон жилийн дараа нь булхайн илэрлээ дээ

Avatar

Зочин 2020-12-17 202.126.88.143

Ийм ард түмэндээ бид

Avatar

Зочин 2020-12-17 43.228.129.229

Захирагчийн ажлын албыг татан буулга

Avatar

Зочин 2020-12-17 202.21.98.238

“Элемент медикал” компанийн тусгай зөвшөөрлийг цуцал!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж