Улаанчулуут хогийн цэгт Covid-19 халдвар илрүүлэхэд ашигласан түргэвчилсэн болон PCR шинжилгээний оношлуурууд, амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэглэлүүд ил задгай байгаа талаарх мэдээлэл гарсан. Тэгвэл Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өнөөдөр /2020.12.17/ шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд газар дээр нь ажиллаж байна. Эрүүл мэндийн яам эмнэлгийн биологийн аюултай хог хаягдлыг устгадаг ААН-тэй гэрээ байгуулах замаар зөөвөрлүүлж устгуулдаг. Ингэхдээ технологийн дагуу аюултай хог хаягдлыг булж устгах журамтай. Улаанчулуут хогийн цэгт эмнэлгийн аюултай хог хаягдал устгадаг “Элемент медикал” компанийн устгалын талбай байдаг ч “Манай компанитай гэрээтэй эмнэлгүүдийн” хог биш байна гэсэн шалтгаанаар дээрх эмнэлгийн хэрэгслүүдийг устгалд оруулаагүй байна. Тиймээс эхний ээлжид ямар эмнэлэг аюултай хог хаягдлаа ил задгай авчирч асгасныг олж тогтоон хариуцлага тооцох аж.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Эрүүл мэндийн сайдын гаргасан Эмнэлгийн хог хаягдлыг устгах, тээвэрлэх журмын дагуу бүх үйл ажиллагаа явж байгаа. Одоогоор шинжилгээний материалаас болоод халдвар тархсан талаарх мэдээлэл, голомт гараагүй байгаа. Хүн бүр халдварт өртөх эрсдэлтэй. Манай орны хувьд голомтот бүс нутаг орсон. Тэгэхээр хүн бүр эрсдэлтэй. Тиймээс өөрийгөө хамгаалж, хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгж байж бид халдвараас сэргийлж чадна" гэсэн хариултыг өглөө.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ