Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэллээ | News.MN

Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Эрх зүйн шинэтгэл-2

Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэмжихийг зохицуулсан Оюуны өмчийн тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд нэлээдгүй байсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлж байсан юм.

Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулж, 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр УИХ-аар батлуулсан.

“Оюуны өмчийн тухай хууль”-ийг дараах линкээр хандаж үзнэ үү.
https://www.legalinfo.mn/law/details/15356?lawid=15356

Эх сурвалж: ХЗДХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж