“Баянзүрх дүүргийн ирэх оны төсвийг нээлттэй танилцуулахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

“Баянзүрх дүүргийн ирэх оны төсвийг нээлттэй танилцуулахгүй байна”

“Баянзүрх дүүргийн ирэх оны төсвийг нээлттэй танилцуулахгүй байна”

Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр /2020.12.16/ мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Батцогт мэдээлэл өгөхдөө “Цар тахлын хүнд нөхцөлд дор бүрнээз зохион байгуулалтад орж, зөв төлөвлөгөөтэйгөөр ажиллах ёстой. Гэтэл Баянзүрх дүүрэг дээр ийм зохион байгуулалтаар ажиллахгүй байна. Дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цар тахлын халдвар алдагдаж, өчигдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг тусгаарлалаа.

Иргэдээс сонгогдсон төлөөлөгчдөд Баянзүрх дүүргийн Тамгын газраас ил тод мэдээлэл хүргээч. Ирэх 2021 оны дүүргийн төсвөө өнөөдрийг хүртэл батлаагүй. Төсвийн тухай хуульд “10 хоногийн өмнө хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээс сонгогдсон төлөөлөгчдөд ил тод нээлттэй мэдээлж, танилцуулах ёстой” гэж тусгасан. Гэтэл дүүргийн удирдлагууд энэ хуулийг зөрчиж байна. Баянзүрх дүүргийн ирэх оны төсвөөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар сонсох гэсэн боловч ажлын байрандаа байхгүй байна” гэв.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас мэдээлэл хийж байна🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, December 16, 2020

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж