МАН-ын бүлгийн гишүүд ХӨСҮТ-д ажиллалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАН-ын бүлгийн гишүүд ХӨСҮТ-д ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.19-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн гишүүд ХӨСҮТ-д ажиллалаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ нар өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Улаан бурхан өвчний дэгдэлт ихэссэний улмаас тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн үед огцом нэмэгдэж, эмч сувилагч нар ачаалалтай ажиллаж байна. 

2011 оноос улсын хэмжээнд энэ өвчин нэг ч бүртгэгдээгүй бөгөөд хоёр жилийн өмнө Монгол Улс улаан бурхан өвчнийг таслан зогсоосон хэмээн ДЭМБ-аас батламж гардаж авч байсан юм. Гэвч улаан бурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж 2015 онд 19427 хүн өвчилжээ. Харин 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 хүүхэд энэ өвчний улмаас амиа алдаад байна. 
Өнөөдрийн байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 390 орчим нь улаан бурхан өвчин хэмээн оношлогджээ. Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой ч 17 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Урд шөнийн байдлаар гэхэд ХӨСҮТ 340 хүнд үйлчилж, нэлээд ачаалалтай ажилласан. Өдөрт долоон эмч нэг ээлжинд ажилладаг байсан бол одоо 14 эмч ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлагууд УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Мөн 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байгаатай холбогдуулан улаан бурхны эсрэг вакцинд хамруулах ажил эхэлснийг онцлов. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, био-аюулгүйн лабораторийн барилгын ажлыг дуусгах хөрөнгийн асуудлыг шийдээд өгвөл халдварт өвчний урьдчилсан тандалтыг цаг тухайд нь хийх боломж бүрдэнэ, үүнд анхаарал хандуулж өгөхийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хүссэн юм. 

Тус салбарынхан ачаалалтай, уртасгасан цагаар ажиллаж байгаа ийм үед илүү цагаар ажиллаж байгаа эмч сувилагчдын мөнгө, тус эмнэлгээр үйлчлүүлэгсдийн эм тарианы зардлын асуудлыг нэн яаралтай шийдэхэд анхаарна гэдгээ УИХ-ын гишүүд хэлсэн. Тиймээс тус төвийн удирдлагууд шийдвэрлүүлэх шаардлагатай зардал, холбогдох саналаа МАН-ын бүлэгт хүргүүлнэ гэв. УИХ дахь МАН-ын бүлэг уг саналыг судлан бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрлүүлэхэд анхаарах ажээ.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-19 150.129.140.90

oor hiih yum oldohgui bgaa yum bh daa

багш 2016-03-19 112.72.9.86

Та нар юу хийх гэж явна аа. ААН Ямар ч тэнэг хүн та нарыг хараад дургүй нь хүрнэ. Ядаж өнгөрсөн жил ирж байхгүй яасан юм бэ?

Зочин 2016-03-19 112.72.9.86

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг үгта нарт таарна. Ард түмнийг тэнэг гэж бодоо юу? Идэж баяжсан та нараар өвдсөн ядуучууд яах юм бэ? улс орныг элгээр нь хэвттэл идсэн хүмүүс та нар шүү. энэ төр засгийг хичнээн муулах гэж бодсон ч та нар л дараа нь БИШ.

Зочин 2016-03-19 59.153.112.131

саналыг судлан бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрлүүл

Зочин 2016-03-19 103.229.121.136

Саррангэрэл ээ Батэрдэнэ ээ та нар Энхбаяр даргыг маань л тамлахаа больчих үнэндээ тийм чадалтай улс төрийн нам юм бол АН-н суудлаас л хороочих битгий угшил нэгт МАХН-аа дээрэлхээд бай нарийндаа МАХН танай намаас ч их эх орончидын нам шүү танай эх оронч гишүүд нь дандаа намдаа цөөнх болж байдгаа мэдэж авмаар юм даа

Зочин 2016-03-19 122.201.31.250

Сүүлийн үеийн залуу эмч нар ч корын талаар олигтой мэдлэггүй болсон доо. Вакцинаар ч нэг мөр дарчихдаг өвчлөл биш. Соц үед ид ажиллаж байсан ахмад эмч нарын туршлага л их хэрэг болно доо.

зочин 2016-03-19 103.229.120.187

Энэ бол ОНИГОО

saran 2016-03-19 112.72.12.20

зөвхөн ХӨСҮТ бишшүү дээ бусад аймагт ч гэсэн эмнэлгүүдэд ачаал***** үүсч олон эмч мэргэжилтэнүүд илүү цагаар ажиллаж эм тариа гээд санхүүгийн маш их эрсдэлтэй байна Засгийн газар шийдвэл бүгдийг нь хамт шийдээрээдэй эрүүл мэндийн салбар сөхөрч уналаа шүү дарга нараа

Зочин 2016-03-19 162.200.148.200

олон улсын эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн мэдлэггүй сэтгүүлч, сурвалжлагч, лектор, зурхайч (Fortuna Батбаяр), фенгшу-чин, гэр ахуйн хэрэгслийн чанар шалгагч (Ганбат), эдийн засгийн ***** бөгөөд худалч, мартамтгай Баярцогт, бөхчүүд, дуучин МОНГОЛ Төрийн авч явж чадахгүй гэдэг нь өдөр бүр батлагдсаар. Бас хэн нэгний нөмөр нөөлөгт гарч ирсэн хүмүүс Монгол төрийн төлөө биш тэр хүнийхээ л төлөө үхэн хатан зүтгэдгийг (баянсэлэнгэ, баасанхүү), урвагч нар хэзээд урвагчаараа тул төрд бүү ойртуул (Цог, Цолмон) гэдгийг бид ханатал үзэж амсаж байна даа.

Зочин 2016-03-19 202.9.40.150

Эд нар юугаа шийддэг юм улс төр хийж улам бужигнуулж цаг завын барах л гэж байхгүй юу.