Жо Байдентай хамт ажилласан сэтгүүлч халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Жо Байдентай хамт ажилласан сэтгүүлч халдвар авчээ

Жо Байдентай хамт ажилласан сэтгүүлч халдвар авчээ

Ерөнхийлөгчийн суудал шилжүүлэх үйл явдлыг сурвалжлах зорилготой хэвлэлийн ажилтан Жо Байдентай хамт Жиоржиа мужид очиж ажилласны дараа covid-19-ийн халдвар авсан нь батлагдсан хэмээн Цагаан ордны хэвлэл мэдээллийн хороо мэдээлжээ. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн үед хамт ажилласан Байдены ажилтнуудыг тусгаарласан байна.

Нэрийг нь нууцалсан тус сэтгүүлч энэ долоо хоногийн эхний хоёр өдөр Ерөнхийлөгчийн суудал хүлээн авах бэлтгэл ажлын явцыг сурвалжилж байгаад Жо Байдентай хамт Жиоржиа мужид очин тус мужаас сенатад нэр дэвшиж буй Ардчилсан намын хоёр улстөрчийн кампанит ажилд тусалсан аж. Холбогдох албан тушаалтнуудын хэлж байгаагаар сэтгүүлч халдварт өвчний хяналт, судалгааны төвийн зөвлөснөөс илүүгээр Жо Байдентай ойртоогүй гэнэ. Харин ойрын хавьтал хэмээн үзсэн харилцаа холбооны багийн нэг ажилтан өөрийгөө долоо хоног тусгаарлахаар болсон бол бусад ажилтнууд халдвар аваагүй гэдэг нь батлагдтал ажлаа хийхээргүй болжээ.

Энэ бол Байдены ойр орчмоос халдвар илэрсэн анхны тохиолдол биш билээ. Эргэн сануулахад, аравдугаар сард түүний кампанит ажлын нислэгийн багийн гишүүн халдвар авсан нь батлагдаж байсан юм. Тухайн үедээ Байден түүнээс үргэлж маш хол байсан бөгөөд байнга N95 маск зүүж байсан хэмээн мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж