Хот хоорондын нийтийн тээврийг хязгаарлана | News.MN

Хот хоорондын нийтийн тээврийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Хот хоорондын нийтийн тээврийг хязгаарлана

Хот хоорондын нийтийн тээврийг хязгаарлана

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоохыг албаныхан мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.7-д “Covid-19 халдварын нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл /хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгсэл/-ийн жолооч нараам бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана” гэж заасан.

Мөн 2.9-т “Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас 18-ны өдрийн 06.00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож, тээвэрлэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох болсныг мэдэгдэж байна. Харин арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хот хоорондын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ" гэжээ.

Харин нийслэл рүү орох хөдөлгөөн нээлттэй байх бөгөөд орж ирэхдээ голомтгүй бүсээс ирж байгаа бол асуумж бөглөнө, голомттой бүсээс бол PCR шинжилгээг үндэслэн нэвтрүүлэх юм байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

terrOR, SAHAADAG TERMNTP 2020-12-17 130.253.28.6

DOWN CINDROM UBCHTEI TSAISAN ZALUU, OLONLOG ZANTAI, OPOS XYNII NER BARIJ YMXII XOLBOLT XIIJ BNA SHYY

Avatar

BOOVOO XUXYYLDEG INDIMA, DAMPUURUULAX GEJ, SANASAN XUNDULSLUU XIIJ BLOKLOJ BN 2020-12-17 130.253.28.6

MAGDONALDS,KOFENII GAZAR, YMXIITEI XOLBOJ,
– IPGEDIIG BYGDIIG AJLAAS NI XALJ,,-OPON CUUTSIIG NI ABAG GEJ BAIGAAN BN-ULS YMAR ARGA XEMJEE ABCH BN BE
XOXIPLIIG XENEES NEXEMJLEX BE?

GAJIGTAI TSAISAN ZALUU-GADAADAD BAIGAA BYX IPGEDIIG SHAAJ,YRIIN SHINGENTEI TALX,OO XIIJ B.

UBLIIN XYYTEND BLOKLOJ-ABTUS BAAZ,ABTOSERBERLYY DAIPLAA.

Avatar

зочин 2020-12-17 192.82.72.16

Дахиад 7 хоног хөл хорио тогтоож байна шүү дээ.Зөв тархалтийг зогсоох

Avatar

Галбаатар 2020-12-17 202.131.232.94

Юу ч ойлгосонгүй,

Avatar

хүннү 2020-12-17 202.179.25.127

Энэ ч юу болоод байнаа,хэвийн яваа зорчигч тээвэрийг гэнт юу болоод хязгаарлаад эхлэвээ.18-24-ны хооронд хязгааарладаг нь ямар учиртай юм? юу болох нь энэ вэ? Толгой эргнж гүйулээ.

Avatar

Зочин 2020-12-17 202.9.40.143

Hvve naad medeeg chini unshaad oilgohgv bn yaj bicheed bgn be ehlel tugsgul ni zuruud bhii ergvv yumu haishain

Avatar

3543135 2020-12-17 119.40.98.177

hotruu oruulah yumuu

Avatar

Зочин 2020-12-17 66.181.180.205

НЭГ ХОРИОД Л НЭГ ТАВИАД Л САНДАРЧ БАЙНА ЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж