Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсгийн 3-р гудамжинд гэр шатаж, 4,6 настай хоёр хүүхэд шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, галын дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:32 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт А /4 настай, эмэгтэй/, А /6 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 07:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:11 цагт очиж, тус агуулахын цахилгаан хуваарилах өрөөнд эд зүйл шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамжинд дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 18:12 цагт очиж, иргэн Г-ын 4х3 метрийн хэмжээтэй дугуй засвар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- НийслэлийнБаянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:19 цагт очиж, иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
А.СҮРЭН