Ши Жиньпиний улсаа ядуурлаас ангижруулан 2021 онд Коммунист намын 100 жилийн ой болохоос өмнө дундаж чинээлэг нийгэм байгуулах зорилтыг 2020 онд багтааж биелүүлснээ Хятад улс өнгөрсөн сарын сүүлээр зарласан билээ. Гэвч зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ядуурлыг үгүй хийх бодлого нь үндэсний цөөнхүүдийн амьдралд эсрэгээр нөлөөлж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эрх баригч Хятадын Коммунимт нам ядуурлаас гарах төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд улайран тэмцэхдээ Өвөр Монголын малчин айлуудыг нутгаас нь албадан хөөж, хүчээр хотод суурьшуулж эхэлсэн аж.
Нью Йоркод төвтэй Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Тогочогийн Энхбатын хэлснээр маш олон уламжлалт монгол малчдыг Орниуд хошууны Чифенг хотын эргэн тойрны бэлчээрээс хөөж, оронд нь гахайн ферм барьж эхэлсэн байна. Энэ нь Коммунист намын ерөнхий нaрийн бичгийн дарга Ши Жиньпиний ядуурлаас ангижрах төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд Өвөр Монголчуудын мал маллах уламжлалт амьдралын хэв маягийг үгүй хийж буй явдал болж байна гэж үзэж байгаагаа дурджээ. Тэрбээр “Эх орны минь чандмань эрдэнэ болсон бэлчээр, гол горхиуд ширгэж үгүй болсон. Энэ бүхний гол буруутан болвоос Хятадын Коммунист нам юм. Тэд уламжлалт Монгол мал аж ахуйд халтай хэд хэдэн бодлого хэрэгжүүлсэн. Чухамдаа бол уламжлалт Монгол мал аж ахуй бол Монгол газар нутагт хамгийн тохирсон амьдралын хэв маяг байсан юм. мал аж ахуйн тусламтайгаар бид хэдэн мянган жилийн турш хүн, байгалийн хүйн холбоог хамгийн тогтвортой авч үлдэж чадсан билээ” хэмээн ярьжээ.
Коммунист намын ядуурлаас ангижрах кампанит ажлынхан ийнхүү сүүлийн үед Орниуд хошууг ядууралд автсан гэх ангиллаас хасчээ. Хэрэг дээрээ тус нутагт томилогдон очсон албан тушаалтнууд гахайн ферм нээхийн тулд нутгийн уугуул малчин өрхүүдийг хөөж, албадан гаргаад тун завгүй байгаа сурагтай.
Өвөр Монгол болон Юннань муж, Гуйжоу мужуудад ийнхүү гахайн ферм олноор байгуулж байгаа нь Бээжин, Тяньжин, Жиансу, Жэжян, Шанхай зэрэг далайн эрэг хавийн баян муж, хотуудад тэнцвэрт байдал хадгалахын төлөө гахайн ферм эрхлэх зөвшөөрөл олгохыг болиулсантай холбоотой юм.
Байгаль орчны асуудлууд:
Монгол угсаатан иргэн Чен Чинлиний мэдээлснээр Коммунист намын бодлогууд бэлчээр, байгальд тун ээлгүй бөгөөд улсын өмчит уул уурхай, аж үйлдвэр, газар тариалангийн төслүүд нь аль хэдийн хортой үр дагавруудаа үзүүлээд эхэлсэн байна. Тэрбээр “Өвөр Монголд ядуурлыг үгүй хийх гэх мэт бодлогын тухай ярих бол шал утгагүй зүйл. Тэрхүү бодлого бэлчээр, байгалийн сайн сайхан, уламжлалт мал аж ахуй аль алинтай нь зөрчилдөж байна” хэмээн ярьжээ. Түүний хэлснээр 2008 оны үеэс эхлэн эрх байригчид ядуурлыг бууруулах зориогоо биелүүлэхийн тулд Чифен хотын эргэн тойрны малчдыг хөрш зэргэлдээх хотууд руу олноор нь албадан нүүлгэх ажил эхлүүлсэн байна.
Тус нутагт бусад хэмгээс хамгийн ихээр эрх баригчдын дарамт мэдрэгдэж, уугуул иргэдийг нь албадан гаргаж, цэргийн хүч ашиглан удаа дараа газар нутгуудыг нь булааж, том аж үйлдвэрүүд байгуулснаар байгаль орчинд хүчтэй нөлөөлж, ногоон бэлчээрүүд цөл болон хувирах болжээ. Улмаар өдгөө Өвөр Монголд ердөө хоёрхон том хэмжээний бэлчээрийн газар үлдсэн нь Ордос хотын ойролцоохбэлчээр, Шилийн голын бэлчээр газар юм. гэвч сүүлийн үед тус сүүлчийн бэлчээрүүд ч гэсэн улам агшсаар байгаа гэнэ.
Бээжингийн шийдвэрээр малчдаас булааж авсан газруудад үйлдвэр, уурхайнуудаас гадна будаа, овъёос, жимсний талбай байгуулжээ. Түүнээс гадна Шиживан хошууны Уланкаб хотын эргэн тойронд дээрхтэй төстэй үйл явдал өрнөж, гахайн ферм байгуулахыг нутгийн малчид эсэргүүцэж байгаа ч ихэнх нь баригдаж, шоронд суусан гэнэ.
Чений ярьж байгаагаар ядуурлыг бууруулах бодлого нь хүмүүсийн өөрсдийнхөө амьдралыг авч явж байсан орчноосоо хөөгдсөн иргэд хот суурин газарт очоод шууд ядуусын эгнээнд нэгдэж байгаа аж. Тэрбээр “Ядуурлаас гарах биш, ядуурлыг бүтээх арга. Малчдыг орон гэргүй болгож, бэлчээр, амьдрах арга, аж ахуйг нь булааж байна. энэ нь хойч үеийн малчдад улам хүнд байдал үүсгэнэ” хэмээсэн байна. Ши Жиньпиний удирдлага дор Коммунист намын бодлогоор хэд хэдэн улс төрийн онол шинээр гарч ирсний нэгийг АНУ “Хайлуулах тогоо” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ нь олон соёлт ард түмнийг нэгтгэх нэрээр соёлыг нь устгаж, нийтлэг ухамсар бүтээх явдал юм. Энэхүү онол аль хэдийн дахин боловсруулах хөтөлбөр нэрээр Шинжаанд хэрэгжиж эхэлсэн бөгөөд исламын шашинт уйгурчуудыг олноор нь барьж хорин уламжлал соёлоос нь албадан татгалзуулж байгаа юм.
Эх сурвалж: RADIO FREE ASIA
Zochin 2020-12-17 202.126.89.201
Adguus l***r tiiren araatan hyataduudiig delhiigees hoon zailuulah yumsan, Bas ene shi jinpin bol jinhene erlegiin elch Mao zedunii hoid dur shu de
хэхэ 2020-12-17 103.229.122.153
үхэр минь мөөрөхөө боль
Ард 2020-12-17 112.72.6.98
Өвөрлөгч нарт их мөнгө өгч зүгээр суулгаж байгаад алгуур устгах Манж-Хятадын шалгарсан бодлого хэрэгжихэд ямар ч саадгүй шүү дээ, учир нь тэд нарыг ХКН захирч байгаа, манайх хэдий тусгаар улс ч гэсэн бараг бүх хүнс, хувцсаа Хятадаас авч байна, дээр нь Хятадад маш их өртэй болсон, үүнийг хүн бүр ухамсарлаж дор бүрнээ нэгийг бодон ажиллах, хөдөлмөрлөх чухал байна. Бид өөрсдөө чадах мөртөө яагаад өмд, гутал, цамц, дотуур хувцас, хүнсний ногоогоо урд хөршөөсөө авах ёстой юм бэ, дор бүрээ санацгаая.
Монгол 2020-12-17 202.9.40.42
Та миний дотроо бодож эмзэглэж явдаг зүйлийг бичсэнд талархлаа. Надтай яг адил боддог хүн байдаг юм байна. Монгол газар нутагт монголчуудын үр удам үе дамжин амьдраасай гэж л залбирч байдаг.
Зохиолч Л. Пүрэвдорж 2020-12-17 66.181.181.153
Залбирсанаар санасан хэрэг бүтдэгсэн бол Монгол өдийд тав тасархай байхгүсэн. Залбирах биш тэмцэх чармайх учиртайсан. Ер нь бид шарын шашинд хэдэн зуун жил залбираад яалаа? Монгол дахь шарын шашны тэргүүн лам-анхдугаар богд Монголын тусгаар тогтнолыг устгаж, манж Хятадад дагаар оруулах гэрээнд гарын үсэг зурсан биз дээ. Шарын шашинд хэдэн мянган жил залбирсан Түвд улс яав? Шарын шашин ядахдаа Түвдээ аврах нь яасан юм бэ?
ИРГЭН 2020-12-17 202.179.15.3
ХҮН ХАРХ ХЯТАДУУДАД ЁС ЖУРАМ БАЙХГҮЙ ТЭД ГАЙХАЙГАА Л ИДЭЖ БАЙВАЛ БУСАД АРД ТҮМЭН ХАМААГҮЙ ШҮҮ..МУУСАЙН ХАРХНУУД ДЭЭР ЦӨМИЙН БӨМБӨГ ХАЯЧИХЛТАЙ БИЛЭЭ… УХААРХГҮЙ ХАРХНУУД ЮМ ДАА… БУСАД АРД ТҮМЭН ХАМААГҮЙ ХЯТАД ХАРХНУУД Л АМЬДРАХ ДЭЛХИЙ БИШ ШҮҮ …ҮЕР ГАН ҮХЭЛ ТАРИСАН КОВИД САЛАХГҮЙ ХӨГИЙН УЛС ЮМ ДАА …
Зочин 2020-12-17 202.179.15.3
ХҮН ХАРХ ХЯТАДУУДАД ЁС ЖУРАМ БАЙХГҮЙ ТЭД ГАЙХАЙГАА Л ИДЭЖ БАЙВАЛ БУСАД АРД ТҮМЭН ХАМААГҮЙ ШҮҮ..МУУСАЙН ХАРХНУУД ДЭЭР ЦӨМИЙН БӨМБӨГ ХАЯЧИХЛТАЙ БИЛЭЭ… УХААРХГҮЙ ХАРХНУУД ЮМ ДАА… БУСАД АРД ТҮМЭН ХАМААГҮЙ ХЯТАД ХАРХНУУД Л АМЬДРАХ ДЭЛХИЙ БИШ ШҮҮ …ҮЕР ГАН ҮХЭЛ ТАРИСАН КОВИД САЛАХГҮЙ ХӨГИЙН УЛС ЮМ ДАА …
Зочин 2020-12-17 202.55.188.91
За даа, нүүдэлчдийг ч өөрөөр яаж иргэншүүлэхэв дээ. Юунд ч харъяалагддаггүй хэцүү улс шүү дээ. Дашрамд хэлэхэд Өвөрлөгчид биднээс хамаагүй чинээлэг аж төрдөг.
ИХ БӨӨ 2020-12-17 31.13.191.201
ИХЭНХДЭЭ ГАН ЗУД БОЛЖ БАЙДАГ БАЯНХОНГОР, ГОВЬ-АЛТАЙ, ӨВӨРХАНГАЙ ,ӨМНӨГОВЬ ,ДУНДГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨ ТАЛЫН СУМУУДЫН МАЛЧИД ГЭЖ НАСААРАА ХУДАГ САХИЖ ХУР ГОРЬДСОН ӨРӨВДМӨӨР ХҮМҮҮСИЙГ ӨӨР ТИЙШ НЬ НҮҮЛГЭХ ХОТ СУУРИНД АЖИЛД ОРУУЛАХГҮЙ БОЛ УЛСААС ТЭЖЭЛ НЭХНЭ ҮҮЛ БУУДАЖ ӨГӨХИЙГ ШААРДАНА, ӨӨР АЙМАГ СУМАНД ОЧИЖ ХЭРҮҮЛ ЗОДООН ХИЙНЭ ЗАГ УСТГАНА АЛТ ЧУЛУУ УХАЖ ГАЗАР СЭНДИЙЧНЭ ГЭЭД УЛСЫГ ХОРЛОЖ ДУУСЛАА
Зочин 2020-12-17 119.40.98.177
хуцдаг гөлөг
монгол 2020-12-17 203.23.49.199
монголд ч гэсэн энэ байдал бий болох нөхцөл бүрдээд л байгаа бөгөөд баг сумдыг нэгтгэнээ гэдэг чинь малчдад хүрэх төрийн үйлчилгээ хумигдаж, тэднийг улам л төв суурин газарлуу зүглэж, эзэнгүй үлдсэн газар нутгийг уул уурхай, газар тариалан нэрийн дор гадныханд өгөх нөхцлийг бүрдүүлэх юм, тэрний оронд малчдаа дэмжиж, уламжлалт мал ахуйн салбараа хөгжүүлэн дэмжих, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого явуулах нь зөв байна УИХ-ын гишүүдээ!!!!
Зочин 2020-12-17 202.55.188.99
Америкчуудын урдаас дуугарч чаддаг улс Орос Хятад хоёр л байна. Монголчууд лаг хүн болох америкчуудыг дагаж дандаа хоосон хоцорч байна!
Зочин 2020-12-17 202.126.89.155
энэ э****з шээсийг хараад байгаарай.орос хятадын балгаар л өлмөн зэлмэн байна
Зочин 2020-12-17 202.126.89.85
арван хорын эзнийг үндсээр нь таслахгүй бол хороо түгээсээр байна
Зочин 2020-12-17 211.36.130.184
химийн хортой тэжээлээр бордуулсан гахайн мах өөхтэй хиамаа улам ихээр идэх болж дээ монголчууд