Хятадын ядуурлын эсрэг бодлого үндэсний цөөнхөд нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Хятадын ядуурлын эсрэг бодлого үндэсний цөөнхөд нөлөөлөв

Хятадын ядуурлын эсрэг бодлого үндэсний цөөнхөд нөлөөлөв

Ши Жиньпиний улсаа ядуурлаас ангижруулан 2021 онд Коммунист намын 100 жилийн ой болохоос өмнө дундаж чинээлэг нийгэм байгуулах зорилтыг 2020 онд багтааж биелүүлснээ Хятад улс өнгөрсөн сарын сүүлээр зарласан билээ. Гэвч зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ядуурлыг үгүй хийх бодлого нь үндэсний цөөнхүүдийн амьдралд эсрэгээр нөлөөлж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эрх баригч Хятадын Коммунимт нам ядуурлаас гарах төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд улайран тэмцэхдээ Өвөр Монголын малчин айлуудыг нутгаас нь албадан хөөж, хүчээр хотод суурьшуулж эхэлсэн аж.

Нью Йоркод төвтэй Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Тогочогийн Энхбатын хэлснээр маш олон уламжлалт монгол малчдыг Орниуд хошууны Чифенг хотын эргэн тойрны бэлчээрээс хөөж, оронд нь гахайн ферм барьж эхэлсэн байна. Энэ нь Коммунист намын ерөнхий нaрийн бичгийн дарга Ши Жиньпиний ядуурлаас ангижрах төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд Өвөр Монголчуудын мал маллах уламжлалт амьдралын хэв маягийг үгүй хийж буй явдал болж байна гэж үзэж байгаагаа дурджээ. Тэрбээр “Эх орны минь чандмань эрдэнэ болсон бэлчээр, гол горхиуд ширгэж үгүй болсон. Энэ бүхний гол буруутан болвоос Хятадын Коммунист нам юм. Тэд уламжлалт Монгол мал аж ахуйд халтай хэд хэдэн бодлого хэрэгжүүлсэн. Чухамдаа бол уламжлалт Монгол мал аж ахуй бол Монгол газар нутагт хамгийн тохирсон амьдралын хэв маяг байсан юм. мал аж ахуйн тусламтайгаар бид хэдэн мянган жилийн турш хүн, байгалийн хүйн холбоог хамгийн тогтвортой авч үлдэж чадсан билээ” хэмээн ярьжээ.

Коммунист намын ядуурлаас ангижрах кампанит ажлынхан ийнхүү сүүлийн үед Орниуд хошууг ядууралд автсан гэх ангиллаас хасчээ. Хэрэг дээрээ тус нутагт томилогдон очсон албан тушаалтнууд гахайн ферм нээхийн тулд нутгийн уугуул малчин өрхүүдийг хөөж, албадан гаргаад тун завгүй байгаа сурагтай.

Өвөр Монгол болон Юннань муж, Гуйжоу мужуудад ийнхүү гахайн ферм олноор байгуулж байгаа нь Бээжин, Тяньжин, Жиансу, Жэжян, Шанхай зэрэг далайн эрэг хавийн баян муж, хотуудад тэнцвэрт байдал хадгалахын төлөө гахайн ферм эрхлэх зөвшөөрөл олгохыг болиулсантай холбоотой юм.

Байгаль орчны асуудлууд:

Монгол угсаатан иргэн Чен Чинлиний мэдээлснээр Коммунист намын бодлогууд бэлчээр, байгальд тун ээлгүй бөгөөд улсын өмчит уул уурхай, аж үйлдвэр, газар тариалангийн төслүүд нь аль хэдийн хортой үр дагавруудаа үзүүлээд эхэлсэн байна. Тэрбээр “Өвөр Монголд ядуурлыг үгүй хийх гэх мэт бодлогын тухай ярих бол шал утгагүй зүйл. Тэрхүү бодлого бэлчээр, байгалийн сайн сайхан, уламжлалт мал аж ахуй аль алинтай нь зөрчилдөж байна” хэмээн ярьжээ. Түүний хэлснээр 2008 оны үеэс эхлэн эрх байригчид ядуурлыг бууруулах зориогоо биелүүлэхийн тулд Чифен хотын эргэн тойрны малчдыг хөрш зэргэлдээх хотууд руу олноор нь албадан нүүлгэх ажил эхлүүлсэн байна.

Тус нутагт бусад хэмгээс хамгийн ихээр эрх баригчдын дарамт мэдрэгдэж, уугуул иргэдийг нь албадан гаргаж, цэргийн хүч ашиглан удаа дараа газар нутгуудыг нь булааж, том аж үйлдвэрүүд байгуулснаар байгаль орчинд хүчтэй нөлөөлж, ногоон бэлчээрүүд цөл болон хувирах болжээ. Улмаар өдгөө Өвөр Монголд ердөө хоёрхон том хэмжээний бэлчээрийн газар үлдсэн нь Ордос хотын ойролцоохбэлчээр, Шилийн голын бэлчээр газар юм. гэвч сүүлийн үед тус сүүлчийн бэлчээрүүд ч гэсэн улам агшсаар байгаа гэнэ.

Бээжингийн шийдвэрээр малчдаас булааж авсан газруудад үйлдвэр, уурхайнуудаас гадна будаа, овъёос, жимсний талбай байгуулжээ. Түүнээс гадна Шиживан хошууны Уланкаб хотын эргэн тойронд дээрхтэй төстэй үйл явдал өрнөж, гахайн ферм байгуулахыг нутгийн малчид эсэргүүцэж байгаа ч ихэнх нь баригдаж, шоронд суусан гэнэ.

Чений ярьж байгаагаар ядуурлыг бууруулах бодлого нь хүмүүсийн өөрсдийнхөө амьдралыг авч явж байсан орчноосоо хөөгдсөн иргэд хот суурин газарт очоод шууд ядуусын эгнээнд нэгдэж байгаа аж. Тэрбээр “Ядуурлаас гарах биш, ядуурлыг бүтээх арга. Малчдыг орон гэргүй болгож, бэлчээр, амьдрах арга, аж ахуйг нь булааж байна. энэ нь хойч үеийн малчдад улам хүнд байдал үүсгэнэ” хэмээсэн байна. Ши Жиньпиний удирдлага дор Коммунист намын бодлогоор хэд хэдэн улс төрийн онол шинээр гарч ирсний нэгийг АНУ “Хайлуулах тогоо” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ нь олон соёлт ард түмнийг нэгтгэх нэрээр соёлыг нь устгаж, нийтлэг ухамсар бүтээх явдал юм. Энэхүү онол аль хэдийн дахин боловсруулах хөтөлбөр нэрээр Шинжаанд хэрэгжиж эхэлсэн бөгөөд исламын шашинт уйгурчуудыг олноор нь барьж хорин уламжлал соёлоос нь албадан татгалзуулж байгаа юм.

Эх сурвалж: RADIO FREE ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж