Баянзүрх дүүргийн эмнэлгийг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Баянзүрх дүүргийн эмнэлгийг тусгаарлажээ

Баянзүрх дүүргийн эмнэлгийг тусгаарлажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэнд хийсэн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тухайн иргэнд онош баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд хариу мөн эерэг гарсан гэх мэдээлэл байна. Одоогоор сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, тусгаарласан бөгөөд шинжилгээний хариуг өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр олон нийтэд тодорхой мэдээлнэ гэдгийг албаныхан онцлов.

Албан бус мэдээллээр тухай иргэн нь халдвартай тохиолдлын ойрын болон дам хавьтал биш бөгөөд шинэ голомт байж болзошгүй гэж яаралтай арга хэмжээ авчээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж