Хятад улс энэ сарын 3-ны өдөр саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь улс болж түүхэнд бичигдсэн билээ. Сарнаас дээж авахаар хөөрсөн Хятадын “Chang’e-5” хөлөг зорилгоо биелүүлээд, энэ сарын 3-нд дэлхий рүү буцсан юм. “Chang’e-5” хөлөг Хятадын төрийн далбааг сарны гадаргууд зоож, гэрэл зургийг нь аван дэлхий рүү илгээсэн юм. Үүнээс өмнө 51 жилийн өмнө буюу 1969 онд АНУ-ын “Apollo 11” хөлгийн баг саран дээр газардахдаа төрийн далбаагаа сарны гадаргуу дээр зоож байв.
Хятадын “Chang’e-5” хөлөг нь сарнаас хоёр кг орчим хөрсийг авч чадсан ба өнөөдөр /2020.12.17/ Өвөрмонголын газар нутагт амжилттай газарджээ. Ингэснээр Хятад улс нь сарнаас дэлхийд дээж авчирсан гурав дахь улс болж, АНУ, ЗХУ-ын дараа түүхэнд бичигдэж байна.
Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын “Луна 24” хөлөг сарнаас 170 гр орчим дээж авчирч байв. Хятад улс 1970 онд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөж, 2003 онд анхны сансрын нисгэгчээ тойрог замд илгээн, 2019 оны нэгдүгээр сард саран дээр өөрийн станцаа буулгасан билээ.
24 настай ТОМ ЭГЧ
Энэхүү түүхэн даалгаврын ард маш чухал үүрэг гүйцэтгэсэн “Chang’e-5” сарны төслийн хамгийн залуу ажилтан 24 настай бүсгүйг Хятад даяар алдаршиж байна. Түүнийг Жоу Чэнью гэдэг бөгөөд Хятадын Гуйжоу нэртэй суурингаас гаралтай. Залуухан сансрын коммандлагч бүсгүй энэ удаагийн төсөл дээр пуужингийн холбогч системийг хариуцан ажилласан ба энэ бол хамгийн чухал ажил үүргүүдийн нэг байсан гэж хамт ажиллагсад нь тодорхойлжээ. Хэдий нас залуу ч чадварлаг мэргэжилтнийг хамт олон нь “Том эгч” хэмээн авгайлдаг байна.
Мөн Хятадын хамгийн том цахим сүлжээ “Weibo”-д сүүлийн нэг сарын турш түүний талаар шуугиж байна. Түүнийг цахим сүлжээ хэрэглэгчид “Хятадын баатар”, “Сансрын Мулан” зэргээр өргөмжлөн магтаж “Та бид 24 настайдаа юу хийж байсан билээ” хэмээн өөрсдөөсөө асуух болжээ. Хэвлэлүүд түүнээс ярилцлага авахаар урт дараалал үүсгээд байгаа ч тэр үүрэгт ажлаасаа өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хүсэхгүй байгаа учир ярилцлагын саналуудаас татгалзаж байгаа гэнэ.
Тэрбээр Хятадын сансар судлалын салбарт ажиллаж буй цор ганц эмэгтэй биш ч гэсэн удирдах албан тушаалд хүрсэн хамгийн залуу эмэгтэй гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа юм. Хятад улс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдлыг хуульчилсан байдаг нь дэлхийд хүйсийн тэгш байдлын индексээр доогуур жагсдаг юм. Өнөөг хүртэл Хятадын янз бүрийн салбарт удирдлагын түвшинд эрчүүд давамгайлсаар ирсэн ч сүүлийн үед улс орны чухал албан тушаалд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэх болсон байна.
САРНЫ ДАРЬ ЭХ
Хятадын домогт гардаг Сарны дарь эхийн нэрээр нэрлэгдсэн “Chang’e-5” сансрын хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн дагуул сарны гадаргуу дээрх бүтцийг судлахын тулд сарны хөрснөөс дээж авчрах явдал байв. Үүнийгээ ч амжилттай биелүүлж түүхэнд бичигдэж байна. Хятад улс нь сансар судлалын салбарт тэргүүлэгч гүрэн болохоор эртнээс хичээж байгаа учраас “Chang’e-5”-ын амжилт тус улсын хувьд маш чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хооронд гариг эрхэсийг эзэгнэх өрсөлдөөн ширүүсч буй энэ цаг үед сансрын судалгаа шинжилгээний ажлууд нь Хятадын хувьд өөрийн улсын технологийн хүчин чадлыг харуулаад зогсохгүй, дэлхийн тавцанд ямар байр суурь эзэлж буйг нь илтгэх чухал салбар болоод байгаа билээ.
“Ромео, Жульетта”-г санагдуулам “Chang’e” дарь эхийн түүхийг мэдэхгүй хятад хүн ховор. Домогт өгүүлснээр дарь эх үхэшгүй мөнхийн рашааныг хүртэхдээ санамсаргүйгээр ганц дуслыг ч нөхөртөө үлдээгээгүйн улмаас саран дээр орь ганцаараа амьдрахаар шийтгэгдсэн гэдэг. Ийнхүү дарь эхийн нэрээр нэрлэгдсэн сарны хөтөлбөрт 20 гаруйхан настай залуу бүсгүй түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг хятадын ард түмэн ихэд бэлгэшээж байна.
Эх сурвалж: BBC
Zochin 2020-12-17 66.181.187.248
hun torolhton sansart devshij baihad manai mongolchuud jalga dovnii uzel gargaj busdiig muulj hudlaa tseejee deldsen eh oronch tsarai gargasan reketchin, hulgaich nartai , 8 zuunii umnuh tuuhee teverseer maliin belcheer deeree uldlee de.
kkkk 2020-12-17 103.229.121.133
Шал худалаа бичлэг.Хүн очоод далбаагаа зоосон хэрэг үү
зочин 2020-12-17 66.181.187.248
yum oilgodoggui teneg uher ve kk
Zochin 2020-12-17 183.182.114.47
Nogoo bosoo uych bilee gazaruud Ene http://www.news.m’n saitiig sudlaach ?!???
Зочин 2020-12-17 31.10.154.112
х***а гэдэг монгол үг бас цэнсурт орчихоо юу
Зочин 2020-12-17 31.10.154.112
news.mn хятадын сурталчилгаа их бишрэн тараах юм ,монгол сонин юм уу х***а юм уу. монгол хөдөө орон нутагыг мэдээлэл бараг байхгүй
Zochin 2020-12-17 133.82.250.244
Hyatduud yaj usuj hugjij , devshij bna tegtel bid hun muulhaas uur yu ch hiij chdahgui baij baigaagaa harmaar yum daa.
ylcuin xamgaaltad 2020-12-17 65.153.194.218
1
Зочин 2020-12-17 65.153.194.218
Премьера – 5 новых хитов 2018
yrbagch gay dima,indan tolgoilogchtoigoo xiij ugch bnaa 2020-12-17 65.153.194.218
zailuul
SHAATSAJ BAIJ ULSUJ YXEB 2020-12-17 65.153.194.218
BALIAR BOLJ TUPUB ! +?= muuxai boloj turux
bydyylgeer xaldaxgyi BAIX. 2020-12-17 65.153.194.218
obrz
shatan yrt xulund durlabal,kipkopob shig bolob, pee 2020-12-17 65.153.194.218
GEDSEN DEER b**s NI YABJ BN
sain,muu 2020-12-17 65.153.194.218
jurabli letyaat
chutgur dima bolob 2020-12-17 65.153.194.218
exelj muuxai xaragdsanyy, UY UNGUT NYDTEI,OPC XYNII NER BARIJ XULGAILAX,DARANGUILJ, CATANDAX ZOPILGOTOI
мулан - монголка 2020-12-17 64.119.22.116
Мулан чинь тоба-монгол бүсгүй айсан юм шүү
neg er+dima 2020-12-17 65.153.194.218
xylgaich bolob
Зочин 2020-12-17 43.242.243.225
Мундаг байна шүү дээ. Хятад гэж үзэн ядалгүй үлгэр жишээ авах хэрэгтэй. 24 хөн насандаа ийм ажил хийгээд явна гэдэг
xoer taltai,sain muu, 2020-12-17 65.153.194.218
UNDURLYY UY, KIPKOPOB SHIG DOPDOB KICK USHIGLYYLEX, TIIPEN CHUTGUPJIX
Зочин 2020-12-17 43.242.243.225
Мундаг юмаа 24хөн насандаа ийм ажил хийгээд явна гэдэг. Манайхан хятад гэж үзэн ядалгүй үлгэр жишээ авах хэрэгтэй
Zochin 2020-12-17 202.55.191.130
Hahahaha basal shaaj chadaj bgam shuu. Ene news.mn hjaa nariig urgeljil bagtan duulsan eldev niitlel bichej bhin nerteigeer n hujaagiin turiin hevlel salbar n geed haygaa solioch. Iim baliar tsariatai gunj haraaguil ym bndaaa
Medeech 2020-12-17 150.129.143.55
Хятадыг магтах биш, бодит мэдээлэл түгээж байна. Хятад дайсан байлаа ч гэсэн түүний талаар бүгдийг мэдэж байх хэрэгтэй биз дээ? Гэхдээ одоо үед хөршүүдтэйгээ дайсагнаж, үзэн ядах сэтгэлийн хөдөлгөөнөөр юманд хандах хэрэггүй. Ухаалаг байж л ядуу, дорой улс бусдаас дутахгүй хөгжиж, амьдрана шүү дээ!