Cardi B нөхөртөө 600 мянган долларын Ламборгини бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Cardi B нөхөртөө 600 мянган долларын Ламборгини бэлэглэжээ

Cardi B нөхөртөө 600 мянган долларын Ламборгини бэлэглэжээ

АНУ-ын реппер "Offset"-ийн 29 насны төрсөн өдрөөр түүний эхнэр реппер "Cardi B" 600 мянган ам.долларын үнэтэй, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, цоо шинэ Ламборгини Aventador SVJ автомашиныг бэлэглэжээ.

759 морины хүчин чадалтай энэхүү Ламборгини 2.9 секундын хугацаанд 104 км/цаг хүртэл хурдалдаг гэнэ.

"Cardi B"-ийн энэхүү гэнэтийн бэлэг барьж буй бичлэгийг ойролцоогоор таван сая хүн үзжээ. Цахим орчинд өдгөө 28 настай реппер бүсгүйг цар тахлын хүнд хэцүү үед бусдад туслалгүй дэмий зүйлд их мөнгө үрлээ гэж буруушааж байгаа бол түүнийг өмөөрөх нэг хэсэг нь “Энэ бол түүний мөнгө, тэр үүнийг өөрийн хөдөлмөрөөрөө олсон. Тэр хүссэн зүйлдээ өөрийнхөө мөнгийг зарцуулах эрхтэй” хэмээжээ. "Cardi B"-ийн нийт хөрөнгө 24 сая ам.доллараар үнэлэгдсэн бол түүний нөхөр "Offset"-ийн хөрөнгө 26 сая ам.доллараар үнэлэгдсэн аж.

Өнгөрсөн жил Cardi B нөхрийнхөө төрсөн өдрөөр хагас сая ам.долларыг бэлнээр бэлэг болгон өгч байсан юм.

Реппер хосууд 2017 оны есдүгээр сард гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2018 оны долдугаар сард Калче Киари Сэфас хэмээх анхны охиноо өлгийдөн авсан ажээ. Тэд гэрлэснээсээ хойш хоёр ч удаа салах дөхөж байв. Хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сард Cardi B салах өргөдлөө өгсөн ч удалгүй хосууд эргэн нийлсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж