Монголын “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаа тэдний шинэ уран бүтээл “Billboard” чартад оржээ.
Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна. Хамтлагийн шинэ дуу “World Digital Song Sales” чартын гуравт орсон байна.
“The Hu" хамтлаг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард “The Hu" хамтлагийн "Gereg" цомог “Billboard” чартыг тэргүүлж, түүхэн амжилт гаргасан билээ. Тухайн үед монгол хамтлаг монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ыг тэргүүлж байгаа анхны тохиолдол байв.
А.СҮРЭН
Зочин 2020-12-17 58.123.56.14
Бүгдээрээ аль болох их үзэж үзэлтийн тоог нэмьеэ солонгосууд тэгдэг юм
Зочин 2020-12-17 58.123.56.14
Монгол хэл гоё сонсогддог. Анли хэл нээх гоё бишээ. Солонгос хэл бол инээдтэй түн тан жин жон гээл вэтнам хэл шиг
Зочин 2020-12-17 202.131.243.186
ГАЙХАЛТАЙ , УРАГШАА, УРАГШАА.
БОДОЛ 2020-12-17 192.82.76.83
Заавал англи хэлээр дуулах шаардлагагүй, төрөлх монгол хэлээрээ дуулж, дэлхийг шуугиулж байна. Улам их амжилтыг хүсье.
Зочин 2020-12-17 124.158.97.122
Хамтлагийн залуус англи хэл сайн сураад дуулах хэрэгтэй. Тэгвэл ч бүр сайхан болно. Англи хэлийг дууны хэл гэдэг юм билээ.
Монгол хүн. 2020-12-17 103.10.21.38
Дашдондог producer.t хандаж хэлэхэд Jacoby, Lzzy Hale гэх мэт яагаад ч явахгүй шалдар булдар жижиг гаруудтай collaboration хийж нэр хүндээ доош нь цагийн гарз бүү. Юмаа харин төгс хийхээр хичээгээд л бай. Цуцашгүй байж тууштай хийж хийснээсээ кайф ав. Цаг нь ирхээр харин Adam Levine, Ed Sheeran, Eminem, Pink зэрэг аваргуудтай collaboration хийх цаг нь ирнээ. Тэд өөрсдөө та нарт хүсэлт тавьна. Монголчууд нэгдхээрээ нэргэдэг. Загасан Ширээт Тамга, Этник Зоригоо, Татар энднүүстэй хамтараарай…..
Зочин 2020-12-17 58.123.56.14
Эминэм өвөө болоогүй юу
Монгол хүн. 2020-12-17 103.10.21.38
Монголын гайхамшиг нь Монгол хүний оюун ухаан авьяас билгээс гарна. Харин үндэсний язгуур урлаг, зүгээр байгаа морин хуур хөгжмийн зэмсэгээс нь гарахгүй. Монгол хүмүүс нь өөрсдөө гайхамшиг бүхний үүц нь юм. Монголчуудтайгаа хамтарвал Чингис Хаан Монголчуудынх хүчээр дэлхийг эзэлсэн шиг The Hu эхлээд зөвхөн Монголчуудынхаа авьяас билгээр л дэлхийг дуу хөгжмийн ертөнцөд байлдан дагуулж чадна.
Зочин 2020-12-17 192.82.65.224
амжилт3