“Түүхий нүүрс хэрэглэх зөрчил 50 хувиар буурсан” | News.MN

“Түүхий нүүрс хэрэглэх зөрчил 50 хувиар буурсан”

“Түүхий нүүрс хэрэглэх зөрчил 50 хувиар буурсан”

“Түүхий нүүрс хэрэглэх зөрчил 50 хувиар буурсан”

Түүхий нүүрсийг хэрэглээнээс хассанаар Улаанбаатарын агаарын бохирдол буурсан болохыг албаны хүмүүс  тайлбарлах болсон. Гэсэн хэдий ч өгдөө оройдоо утаа улам өтгөрч, иргэд ч угаар үнэртэж буйг шүүмжилж байна. Ийнхүү утаа өтгөрч, угаар нэмэгдэх  болсон шалтгаан сайжруулсан түлшний чанар муудсаных уу, эсвэл иргэд түүхий нүүрсээ түлээд байна уу гэдгийг холбогдох албаны эх сурвалжуудаас тодрууллаа.


“ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД PM10 ХЭМЖЭЭТЭЙ ТООСОНЦОР 10 ХУВИАР БУУРСАН”

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.ДАВААЖАРГАЛ:

-Өмнөх долоо хоногийн агаарын бохирдлын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцор 10 орчим хувиар бага, бусад бодисын хувьд ижил түвшинд байна. Агаарын температурын хувьд өнгөрсөн жилийнхээс 7.5 градусаар хүйтэн байх төлөвтэй байна. Нийслэл хотын хэмжээнд утаа байх нь байгаа. Тодруулбал, Баянхошуу, 100 айл орчмоор агаарын бохирдол ихтэй гэдэг үзүүлэлт гарч буй.

Агаарын чанарын судалгааг хүний хамар, нүдний хараагаар хэмждэггүй. Олон улсын чанар, стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж, станцаар хэмждэг. Одоогийн  байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 15 станц 24 цагийн турш тасралтгүй хэмжиж байна. Өнгөрсөн 2019 оны намраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн.

Өнгөрсөн 2019-2020 онд шилжих өвөл агаарын чанарын хэмжилтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Одоо өвлийн улирал дуусаагүй байгаа учраас 2020-2021 онд шилжих өвлийн агаарын чанарын дүн хараахан гараагүй. Улаанбаатар хотын долоо хоногийн мэдээг харьцуулахад голлох бохирдуулагч бодис буюу тоос тоосонцорын агууламж /РМ10/ өнгөрсөн оныхоос 10 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгааг хэлсэн.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсээс хүйтний улирлын тойм мэдээг гаргадаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард агаарыг бохирдуулагч РМ10, РМ2.5, азотын давхар исэл, хүхэрлэг хий гэсэн дөрвөн бодисын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан. Ингэхэд, РМ10 хэмжээтэй тоосонцрын хувьд 121 микрограмм байсан бол 2020 оны арваннэгдүгээр сард энэ үзүүлэлт 98 болж багассан. Мөн РМ2.5 хэмжээтэй тоосонцор 61 микрограмм байсан бол өнгөрөгч арваннэгдүгээр сард 52 болж буурсан. Азотын давхар исэл 58 микрограмм байсан бол энэ онд 38 болж, хүхэрлэг хийн агууламж ижил түвшинд байсан.

“АГААРЫН ЧАНАРЫН ИХЭНХ СТАНЦАД БАГА БОХИРДОЛТОЙ ТҮВШИНГ ЗААЖ БАЙНА”

ЦУОШГ-ын Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.ӨНӨРБАТ:

-Сайжруулсан шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад тоос, шороогүй, утаа бага ялгаруулдаг. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын хяналт шинжилгээний 15 автомат станц ажиллаж буй. Эдгээрийн 10 нь Цаг уур, орчны шинжилгээний газрынх бол тав нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын станц юм.

Нийслэлийн гэр хороолол, орон сууц, авто зам, алслагдмал бүс, үйлдвэрийн бүс орчимд байрлуулж, 24 цагийн турш агаарын чанарыг хэмжиж байна. Ерөнхийдөө агаарын чанарын индексийг цэвэр, хэвийн, бага бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой гэж зургаан түвшинд хуваадаг.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэхээс өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдол маш их бохирдолтой, их бохирдолтой, бага бохирдолтой гэсэн түвшинд байнга хүрдэг байсан. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд хотын агаарын чанарын ихэнх станцад бага бохирдолтой түвшинг зааж байгаа. Зарим тохиолдолд Нэгдүгээр хороолол, Баянхошуу, Толгойт,  Цахилгаан станц орчимд хааяа  бага бохирдолтой түвшинд хүрдэг. Одоогийн байдлаар Баянхошуу орчимд агаарын бохирдол хэвийн, бусад хэсэгт бага бохирдолтой байна

“ИРГЭД ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХ ЗӨРЧИЛ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС 50 ХУВИАР БУУРСАН”

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.НАРАНГЭРЭЛ:

-Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын иргэд түүхий нүүрснээс гадна автомашины дугуй их түлдэг байсан. Өнгөрсөн 2019 оноос энэ зөрчил харьцангуй багассан. Цар тахлын улмаас энэ жил амжиргааны түвшингээс доогуур иргэдэд үнэ төлбөргүй сайжруулсан шахмал түлш тарааж, түлшний үнийг 75 хувь хөнгөлөлттэй үнээр худалдаалж байна. Өмнө нь гэр хорооллын айл өрхүүд нүүрс худалдан авч чадахгүй, машины дугуйг жижиглэж түлэх, дугуй засварын газрууд ажилласан масло, тосоо шингэн түлшээр ажилладаг зуухаа галладаг байсан. Бүх дугуй засварын газруудад арга хэмжээ авч, зуухыг нь буулгасан.

Иргэд түүхий нүүрс хэрэглэх зөрчил өнгөрсөн жилийнхээс 50 хувиар буурсан. Гэхдээ ганц нэг зөрчил илэрч байна. Тодруулбал, 10-12 дугаар сард иргэдээс нийт 75 тонн түүхий нүүрс хурааж, “Амгалан” дулааны цахилгаан станцад буулгасан.

Бас өнжмөл түүхий нүүрстэй аж ахуй нэгжүүдэд 20 гаруй сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч, 400 орчим тонн түүхий нүүрсийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид зах зээлийн үнээр нь буулгасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 3-наас сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Тухайн өдрөөс хойш одоогийн байдлаар нийт 215 шуудай сайжруулсан шахмал түлшийг орон нутаг руу тээвэрлэх гэж завдсан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүч нэмэгдүүлж, олон байцаагч ажилласан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтэс 10 гаруй улсын байцаагч бий. Мөн нийслэлийн найман товчоо руу орох, гарах чиглэлд 26 улсын байцаагч хяналт тавин, ажиллаж байна.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран өдөр бүр сайжруулсан шахмал түлшний цэгүүдэд Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт, бээлий өмсч үйлчилж байна уу, цэг дээр иргэд олноор цугларч байна уу, түлш худалдан авах картаараа зургаан шуудай түлш олгож байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.

А.СҮРЭН      

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-12-17 49.0.212.165

Худлаа, энэ их утаа чинь муужруулсан хортой түлшний утаа

Avatar

иргэн 2020-12-17 202.131.227.82

100 АЙЛ. 5 БУУДАЛ ОРЧИМД ХЯТАДУУД ИХ СУУРЬШСАН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-12-17 122.201.24.248

battulga tanig uzeelr gutaasar suudag neg abgai baidag daa

Avatar

Зочин 2020-12-17 122.201.24.248

iim muuhai shoorngin reket zaluus abnid huuhen MTV undesni zoblold orjee. odoo hurtel tedner ugsun mongo abj chadaagui undesni tv mongo ugugui. battulga atnig doosh hiiged duusna geel geed uzeler gutaaj aldajina. pildaga tsoodol hemhertel narsand hataagal duugui bolnooo.

Avatar

Зочин 2020-12-17 122.201.24.248

battulga chini bulchin yun yan bee geel uzeelr orilod ene uruul ganba galzursan yunda undesni zoblold ordinbee.

Avatar

Зочин 2020-12-17 122.201.24.248

eronhiilogch batulga tanig uzeelr doromjilsoor suuna ene uruul ganbaa reket budjab bainga iim muuhai maiga bulchin geel doormjilosoor.

Avatar

Зочин 2020-12-17 202.126.89.155

Агаарын бохидол өглөө оройдоо 500 аас их эсэнтэмдгийг танай станцууд байнга зааж байгаа нь миний нүдний буруу юу эсвэл станцын буруу юу мэдээлэл хийж байгаа нөхөд ХУДЛАА чалчаад байна уу.

Avatar

Зочин 2020-12-17 66.181.160.102

Одоо сайжруулсан нүүрсээ хязгаарлахгүй бол утаа ихэссэн бна шүүдээ!

Avatar

Зочин 2020-12-17 202.126.92.60

harin tiim utaa ulam ihseed bhad bi bur gaihaad bhm

Avatar

Зочин 2020-12-17 202.21.108.51

Нийслэлийн өрх гэрүүд түүхий нүүрсний хэрэглээ 100% байхгүй болсон шүү. Энэ утаа, угаар бол сайжруулсан түлшнээс үүссэн утаа.

Avatar

иргэн 2020-12-17 202.179.26.88

нэг л их орон Нэр томьёо хэлсэн Тоосонцорын хэмжээ буурсан гээд л элдэвийн Гоё юм ярих юм Утаа бол утаа шүү , Хүний БИЕ Хордож л байгаа шүү дээ, Агаарын бохирдол байж л байна ш дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж