АН-ыг "жинхэнэ" шинэчлэх их хурлаас юу хүлээх вэ? | News.MN

АН-ыг "жинхэнэ" шинэчлэх их хурлаас юу хүлээх вэ?

АН-ыг "жинхэнэ" шинэчлэх их хурлаас юу хүлээх вэ?

АН-ыг "жинхэнэ" шинэчлэх их хурлаас юу хүлээх вэ?

УИХ-ын хоёр ч сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, даргаа сонгохоор бэлтгэж байна. Тус намын Их хурал маргааш, нөгөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18,19-ний өдрүүдэд цахимаар хуралдана. Харин их хурлын бэлтгэлийг хангах, намын дүрэмд өөрчлөлт оруулахаар Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ нь өнөөдөр хуралдана. Энэ хуралдаанаас ямар шийдвэр гарахаас Их хурлын хувь заяа тодорхой болно гэсэн үг.


АН ДАРГАА ҮБХ-ООС СОНГОХ УУ?

Ардчилсан нам энэ удаад дүрмийнхээ 30 хувьд өөрчлөлт оруулж байгаа гэж мэдэгдэж буй. Дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсний дараа намын даргаа томилно. Энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийн хамгийн чухал зүйл нь намын даргын сонгууль, намын даргыг сонгох.

АН-ын дүрэм намын дарга сонгох /одоогийн мөрдөгдөж буй дүрэм/:

  • Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.

Өмнө нь Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сонгож байсан бол энэ удаад намын удирдлагын зүгээс ҮБХ-ноос нэр дэвшүүлэн томилохоор зүтгүүлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, намын нийт гишүүдээс олон санал авсан нэр дэвшигчийг бус 340 орчим гишүүнтэй Үндэсний бодлогын хорооноос нэр дэвшүүлэн, томилохоор өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл байна. Ингэхдээ намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулах ч эхний шатыг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар, хоёр дахь шатыг намын их хурлаар явуулж, дөрвөн жилийн хугацаатай томилохоор батлахаар бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл, намын даргаа ҮБХ-ны хуралдаанаас тодруулж, Их хурлын 1206 гишүүнээрээ баталгаажуулна гэсэн үг. Угтаа бол Ардчилсан намын даргыг бүх гишүүдээсээ санал асууж, хэнээр намаа удирдуулахыг асууж байснаа хүчингүй болгож байна гэсэн үг.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ “УГТСАН” ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ардчилсан намын дүрэмд хэрхэн өөрчлөлт орохоос тус намыг хэн удирдах, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх вэ гээд олон асуултын хариу тодорхой болно. Гэхдээ энэ удаагийн Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд “зориулсан” өөрчлөлт гэж дүгнэх хэсэг Ардчилсан намд бий. Зургаан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хэн өрсөлдөх вэ гэдэг өнөөдрийн улс төрийн халуун сэдэв. Тиймээс ч Ардчилсан намын дүрмийн өөрчлөлт улс төрийн хүрээнд анхаарал татаж, Ардчилсан нам дотооддоо зөрчилдөөнтэй байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам дотооддоо сонгууль явуулж, нэр дэвшигчээ тодруулж байв.

Харин энэ удаагийн дүрмийн өөрчлөлтөд ҮБХ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах асуудлаар нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан хоёр хүртэлх нэр дэвшигчийг намын Их хуралд танилцуулж, олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлэхээр өөрчлөлт оруулж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх вэ гэдэг нь АН-ын удирдлагын түвшний шийдэх асуудал болж байна гэсэн үг.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ ажлаа өгч, намын даргын үүргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан хүлээж авсан. Орон нутгийн сонгуулиар ч Ардчилсан нам МАХН болон бусадтай нэгдэж, үндсэндээ Ардчилсан нам хөл толгойгүй болсон. Түүнээс хойш Ардчилсан нам байрнаасаа хөөгдөж, АН-ын гишүүн асан, одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж буй Л.Болдын байранд нүүж орсон. Чухам энэ цагаас Ардчилсан намын хувь заяа нэг тийш чиглэсэн нь Ерөнхийлөгчийн "явуулга" гэж улс төрийн хүрээнд яригддаг. Ерөнхийлөгчийн хувьд ч дахин сонгуульд өрсөлдөхийн тулд Ардчилсан намаа "тойглох" болсон гэх яриа оргүй биш. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын байранд нүүж орж, намын даргын үүрэг гүйцэтгэгч нь "Маш их өртэй. Дээрээс нь ямар ч эд хогшилгүй нам хүлээж авсан. Шуудхан хэлэх юм бол гэрээсээ хөөгдөөд гарч байгаа хүн шиг л бид гудманд гарсан" гэж ярьж эхэлсэн нь үнэндээ Ардчилсан намыг "өрөвдүүлэх" өөр нэг хүний улс төр байсан ч байж болох. Ямар ч гэсэн Ардчилсан нам өнөөдөр өртэй, өөрийн гэсэн байргүй, гудамжинд байгаа. Харин дүрмийн өөрчлөлт, дараагийн дарга нь Ардчилсан намыг байртай болгож, гудамжнаас аврах том хариуцлага үүрэх нь ээ.

АН-ЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ?

Нэгэнт намын удирдлагын түвшинд цар тахалтай ч гэсэн намын их хурлаа хийнэ гэсэн шийдвэр гарсан. Тэд хуралдана, намын дүрэмд өөрчлөлт орно. 1206 төлөөлөгч цахимаар хуралдаж, намын дүрмээ өөрчилнө. Харин түүний дараа Ардчилсан намыг ирэх дөрвөн жил хэн удирдах вэ гэдэг сунгаа албан бусаар эхэлнэ. Үүнийг ч АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан хэлжээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар зэрэглэлийг нэг шат бууруулсан хэдий ч олон нийтийн хурал цуглааныг хорьсон хэвээр байна. Гэтэл жилийн эцэс болж байна. Сонгуульт гишүүдийн маань татвар, тайлангийн асуудал хөндөгдөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ердөө зургаахан сарын дараа болохоор хүлээгдэж байна. Энэ хугацаанд Covid-19 дуусахгүй нь тодорхой учраас энэ өвчинтэй дасан зохицож ажил амьдралаа явуулахаас өөр аргагүй болж байна. Тиймээс цахимаар намын их хурлаа хуралдуулах шийдвэр дээр тогтоод байна. Энд нэг зүйлийг нэмээд хэлэхэд “Намын үндсэн дүрмээ цахимаар хуралдаж өөрчилье. Намын даргаа сонгох хурлаа харин төлөөлгчдөө нэг дох цуглуулж хуралдуулъя” гэсэн санал асуулгууд явуулсан. Энэ асуудлаар намын гишүүдийн 80 гаруй хувь нь цаг алдалгүй дүрмээ шийдье гэсэн санал өгсөн учир цахимаар хуралдахаар болсон” гэдгийг тодотгожээ. Ардчилсан намын одоогийн мөрдөгдөж байгаа дүрмээр 10 гаруй хүн намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдсэн.

Тэдний дунд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар бий.

Намын байргүй, өртэй байгаа Ардчилсан нам өнөөдөр хэний хаяа манаж, хэний заавраар, хэн яаруулсан учраас ийн дүрэмдээ өөрчлөлт хийх болов гэдэг ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ. Мэдээж хоёр ч удаагийн сонгуульд ялагдсаны дараа АН хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэх вэ гэдэг улс төрийн хүрээнд төдийгүй иргэдэд ч хүлээлттэй байгаа ч энэ удаагийн дүрмийн өөрчлөлт нь хэн нэгэнд “зориулсан” дүрэм битгий байгаасай гэсэн хүлээлт  маш өндөр байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-17 139.5.217.185

OYUNGEREL iig yun darga bolgoh hyyj zailuulaacnene alcnaasan avgaig hyyj yavuulaaacnee

Avatar

Зочин 2020-12-17 202.126.89.234

Нам хууль дvрэм ярихаа бол бvvр шинээр бvгдийг эхлэх: хатуу тангараг ергеж зев хийхгvй бол, Ардчилалийг монголд хийх тохироо бvрдэхгvй шудрага биш болж бна.

Avatar

Yu 2020-12-17 139.5.218.192

Tosvoos Tenderees khulgai khiij barigdaad shorond orokh dokhson khodoonii khulgaich gishyyd baritsaalagdsan Eokiinkhoo zasvraar jonkhuu zuurakh biz! Tegeed ch oligtoi yum bolokhgyidee! Burkhan khezee ch Khulgaich Avilgach malnuudiig orshookhgyi! Shiitgel irj l taaraa!

Avatar

Зочин 2020-12-17 66.181.187.228

Суух гэр ороноо ч төвхнүүлж чадаагүй байж улс орныг төвхнүүлэх нь юу л бол энэ нэм анхандаа итгэж явсан сүүлийн жилүүдэд итгэлгүй болсон доо

Avatar

Лорд 2020-12-17 64.119.18.200

Ц. Оюунгэрлээ дарга болго!!!

Avatar

Зочин 2020-12-17 139.5.217.132

Ёстой хагалган бутаргагч хүүхэн байлээдэ. Яриаг сонсооройдо. Гадаад нөхөртэй тэр нь тагнуул юму хаашай юм аюултай санагдсан

Avatar

Beltreg Enhbold 2020-12-17 174.197.69.251

Chono bolood ergeed irnee

Avatar

Zika Enhbold 2020-12-17 174.197.69.251

AN g taraagaad hayah baisan yum daanch Jenko Tegs hiigeed orhi daraa ni nadad heregtei geed baisan yum

Avatar

Зочин 2020-12-17 73.153.188.19

АН бол үүсхээсээ эхлээд хулгайч луйварчин алчуурчин зэрэг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нам. Үүнийгээ л өөрчилсөн үед энэ нам жинхэнэ нам болох байх даа

Avatar

Зочин 2020-12-17 122.201.21.42

АН гэх мэрэгшсэн хулгайч цайчихсан луйварчдыг дахин гаргаж ирэх юм бол манай улсыг заналтайгаар зүйл дуусгана гэдгийг бид мэддэг болцоон!! Оюу толгой, 5 толгой, Нэфтийн үйлдвэрийг нь хувьчилж идчихээд биднийг ардчилсан ардчилаагүй гэж хооронд нь хагаралдуулж Иргэний дайнд татан оруулчихаад өөрсдөө Ардчилсан Америк руу арилаад өгнө!

Avatar

Зочин 2020-12-17 139.5.217.132

Үнэн шүү. Хооронд хагалах юм их хийсэн. Ардчилал гэдгийг амиа борлуулж улсаа самрах гэж боддог юм шиг байгаан

Avatar

Зочин 2020-12-17 202.9.40.183

5 өөр нам нэгдэж нэр төдий АН-ыг байгуулсан. Үзэл бодлыг хүчээр нэгтгэж болохгүй. Тийм учраас татан буугдаж үзэл бодлоороо намаа байгуулах цаг нь болжээ

Avatar

Зочин 2020-12-17 122.201.22.20

Эрдэнийн гай шунал хоёр энэ намыг ийм байдалд хүргэсэн дээ. Хувийн байраа намдаа өндөр үнээр түрээслүүлнэ. Намын мөнгөөр эд хогшил хувийн оффистоо авчихна. Намын ч гэж дээ гишүүдийн татвараар Тамиртаа хөрөнгө оруулалт хийнэ. Сүүлийн 4 жил бүх дүүргийн намын шинэ жил Тамир хоолны газарт болсон доо.

Avatar

Пүрэвдорж АН-ын дарга болох хэрэгтэй 2020-12-17 5.181.4.17

Пүрэвдорж гишүүн АН-ын дарга болох хэрэгтэй. Хүсэхгүй байсан ч хүчээр дэвшүүлээд дарга болгох хэрэгтэй. Хүүкт шанаадуулахаас айдаггүй, тэгээд УИХ-ын гишүүн болж чаддаг хүн бол Пүрэвдорж л байна. АН дүрэмдээ намын дарга бол бүрэн эрхийн хугацаандаа дуут сумт Модун Шаньюү шиг эрх мэдэлтэй байна, харин АН-ын гишүүд дуут сумыг дагаж харвадаг Модун Шаньюүгийн түмэн цэрэг шиг намын даргыг дэмжих хэрэгтэй гэж оруулах хэрэгтэй. Хүүкээс суралц -Хамгийн чухал зүйл бол бүх шатанд сахилга хариуцлагатай байх

Avatar

Зочин 2020-12-17 139.5.217.132

Поп с да юу. Гол зүйлээ ойлгодоггүй юму данда улс төрийн яриа хийдэг юм билээ

Avatar

Зочин 2020-12-17 139.5.217.132

Пүрэвдорж

Avatar

болдоо 2020-12-17 202.126.88.223

АН-ыг сул дорой болгох мөрөөдөлтэй МАн-ы далдаак олон бий … гэлээ ч АН муулах тусам өнгө ордог нам шүү …..

Avatar

ЗОЧИН 2020-12-17 202.126.90.146

ТАРВАГА АРДЧИЛЛЫГ МАНАН БОЛГОЖ ЛУЙВРЫН БАГЖАА БОЛГОСОН ШААХАЙ !

Avatar

Зочин 2020-12-17 193.218.118.116

Ардчилсан намд өмнө барьчих туг сүлд шиг хийморьтой хүн алга бүгд лундаа хийморь үхсэн хулгайчууд болж. Нэг хулгайч бүр самарч өгч байх юм аа намаа хагалан бутаргаж бутрал хагарал чинь ялагдал болоод байна. Нэгтгэж нийлүүлэх нэртэй төртэй эв эе сахидаг хүнээр намаа удирдуул өөр арга байхгүй.

Avatar

болдоо 2020-12-17 202.126.88.223

чи юугаараа дээр далдаак вэ ….

Avatar

Зочин 2020-12-17 212.95.5.233

202.126…. chi yag setgetsiin uvchtei shuu. Yavj shalguul. Esvel jenok ezendee heleed emchilgeend yav.

Avatar

Иргэн 2020-12-17 59.153.112.61

Нас барсан ба удам нь устаж үгүй болсон хааныг ардчилсан гээд байгаа улсынхан шүтэж, улам мангар болцгоож байна. Ялангуяа АН-ынхан тэнэгээрээ гайхуулдаг.

Avatar

Зочин 2020-12-17 202.126.89.131

Намынхаа дүрэм согуулийн журамнаас болоод, сонгуульд ялагдаад байна гэж ойлгоод байгаа юмуу зайлуул.. Лидерүүд чинь улс төр ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй хувийн хөрөнгөө эрх ашгаа бодсоноос л унаад байгаа юмшүүдээ.

Avatar

Зочин 2020-12-17 66.181.161.24

Эрдэнэ АН ыг сөнөөхөд иаш том хувь нэмэр оруулсандаа

Avatar

Монгол 2020-12-17 139.5.217.197

Зика эрдэнэ хоёр сөнөөсөн

Avatar

Зочин 2020-12-17 146.59.155.27

Ай мэдэхгүй ээ эргээд бараг задарсан дээр биз дээ. Ардчилсан намд итгэл алдарсан өнгөр 20 жил бараг тасралтгүй дэмжиж ирлээ гэвч сүүлийн 2 ерөнхийлөгч ардчилсан намаас гараад улс орныг сүйрүүллээ. Хятадын гадаад хэргийн сайдын өмнө шууд мөргөж сөгдөөд явчихдаг юм билээ.

Avatar

Чччч 2020-12-17 202.55.188.84

Хог новшны цуглуулга наад намаа татан буулга. Элбэгдорж. Сайханбилэг. Баярцогт… гээд түмэн хулгайч луйварчидаар дүүрэн

Avatar

Зочин 2020-12-17 64.119.22.99

АН тарваас энэ л жинхэнэ шинэчлэл болно. Энэ нам хэвээр үлдээд шинэчлэл ярилтгүй, нөгөө л улиг болсон луйварчин-экстремистуудийн бүлэглэл гарч ирнэ.Тэд улс орныг ч самардгаараа самарна, намаа ч самарна.

Avatar

Зочин 2020-12-17 122.201.24.248

gishuun purebdorjoo chamd helmeer ene uzeeler chamaig uneher gutajina. iim yuma ooro sonsol doo haju house uzeelr zalgaad.

Avatar

Зочин 2020-12-17 122.201.24.248

gishuunpurebdorjo chmaig uzeelr gutaasar chin ene house nuuged ordoo.ene hen bolood ingeed hargaad baigan.

Avatar

Зочин 2020-12-17 66.181.184.54

Жонхуу л жонхуугаа зуурах биз дээ. АН-аас нэр дэвшиж ерөнхийлөгч болчихоод Хүрэлсүхтэй нийлээд 4 жил намынхаа эсрэг ажилласан адгийн шаар Жонхууг намаасаа хөөхийг уриалж байна. ХҮН ХОГ гэвэл ЖАНХУУг л хэлэх байх даа.

Avatar

Зочин 2020-12-17 139.5.217.132

За бас Улсын төлөө юм хийсэн тул үзэл бодол нэгтэй харагдсан биз. Дажгүй шүү бас, гэнэт огцом улс төр хийгээд байхгүй өмнөх Ерөнхийлөгч нар шиг

Avatar

Гэбэр 2020-12-17 66.181.161.83

Өмнөх дарга нар нь өр үйлдвэрлэж ялагдахаас өөрийг хийсэнгүй дээ

Avatar

Эксперт. 2020-12-17 202.126.90.160

"Мордохын хазгай"…Ард олон, гишүүдээсээ тасарсан хэсэг бүлэг хүмүүс нам болж тоглох нь ээ😡

Avatar

иргэн 2020-12-17 202.179.26.88

АН- ахин Сэргэх юм бол энэ Улс орон Ард иргэдэд үлдэх олигтой юм үлдэхгүй шүү, ахиад л Ардчилал Хувьчилал нэрээр Эрдэнэт Оюутолглй гээд Улсын мэдлийн хэдэн том Уурхайнуудыг Луйвардаж аваад Жирийн бид юу ч үгүй л хоцорно шүү, угаасаа Дэлхийд Ардчилсан засаглал гэж хаа ч байхгүй, гэдгийг Санаж явах хэрэгтэй, Монголчууд аа,

Avatar

Зочин 2020-12-17 122.201.24.8

Yag unen. Yu unen ene l uneen

Avatar

Зочин 2020-12-17 66.181.161.119

юу ч хүлээх хэрэггүй тар тар

Avatar

Зочин 2020-12-17 192.82.70.28

ene ulsad heden mongo huulegchid baigaliin baylagaar holjigsod avilaga alban tushaaliin naimaa ceceglej huuliig ulandaa hiij muu muuhai buhen cecgelsen on jiluud ongorloo ene coohon ard tumen olon nam olon shashin bolj talcaj huvaagdaj uchir utaggui baihiig uzlee harlaa odoo taivan amidarmaar baina mongo huulegchgui baigaliin baylagtaa ezen bolj huulia deedelj talcaj huvaagdahgui toron ard tumendee uilchildeg ……

Avatar

Zochin 2020-12-17 66.181.161.54

Сөнөсөн нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж