Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө  Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Халх голын сав газраар цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 35-40 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 28-33 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 14-19 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж