Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны  өнөөдрийн хурлаар орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн амьдарч байгаа сууц хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд орон сууцыг нь хувьчлан өгөх асуудлыг хэлэлцлээ. Мөн  Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 146 дугаар тогтоол ОХУ-ын өмчлөлөөс Монгол улсын өмчлөлд шилжиж ирсэн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 1,7,11,12 дугаар байрны 17 сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх, магадлан шинжлэх хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн "0" тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд хавсралтын дагуу орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох,  Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч гэрчилгээг гээгдүүлсэн тул бүрдүүлсэн материалуудыг үндэслэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв. Хурлаар 19 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ шинээр, гэрчилгээгээ үрэгдүүлсэн нэг иргэнд дахин олгохоор шийдвэрлэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж