Чадал огцом өсвөл хэрэглэгчдийн цахилгааныг шат дараатай хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Чадал огцом өсвөл хэрэглэгчдийн цахилгааныг шат дараатай хязгаарлана

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНААС ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА /2020.12.16/

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНААС ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА /2020.12.16/

Posted by Монгол Улсын Эрчим Хүчний Яам on Wednesday, December 16, 2020

Эрчим хүчний яамнаас үүсээд буй нөхцөл байдлын талаар ээлжит (2020.12.16) мэдээлэл хийлээ.


ДҮТ ТӨХХК-ийн диспетчер инженер Б.Цэрэнбат:

-Төвийн бүсний нэгдсэн сүлжээ одоогоор 1155 мВт хэрэглэж байна. Хамгийн гол хэрэглэгчид нь болох Улаанбаатарын район 737 мВт, Дархан-Сэлэнгийн район 88.0 мВт, Багануур-Чойрын район 101 мВт хэрэглэж байна. Эрдэнэт-Булганы район 228 мВт хэрэглэж байгаагаас Эрдэнэт үйлдвэр 75.1 мВт хэрэглэж байна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр 0.7 мВт хэрэглэж байна.

Бид эдгээр хэрэглээгээ дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний гурван станц, нарны зургаан станцаасаа үйлдвэрлэж байна. Засгийн газрын хэрэглээний тариф тэглэх шийдвэртэй холбоотойгоор импортоор авах цахилгааны чадлын хэмжээ нэмэгдсэн. Бид одоогоор импортоор цахилгааны хэрэглээнийхээ 10 орчим хувийг хангаж байна. Улаанбаатар хотод 25 мянган аж ахуйн нэгж байгууллага, 380 мянган хэрэглэгч айл өрх цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамрагдаж байна. Орон нутагт 26 мянган аж ахуйн нэгж байгууллага, 297 мянган айл өрх цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамрагдаж байна.

Аль нэг эх үүсвэр дээр доголдол үүсч, чадал огцом өсвөл хэрэглэгчдийг шат дараалалттай хязгаарлана.

УБЦТС ТӨХК-ны албаны дарга Т.Мөнхболд:

-Монгол улсын 330 суманд хэрэглээний өсөлт үүссэн. Ялангуяа, Улаанбаатарын бүс нутагт. Улаанбаатар хотын ачаалал өнгөрсөн 2019 оноос долоон хувиар өссөн. Хотын төв хэсэг, Дарь эх, Ганц худаг чиглэлд  ачаалал бууж байна. Харин зуслан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Дэнжийн мянга Хайлааст, 1,3-р хороолол, Улаанхуаран, Амгалан, Орбит, Толгойт, Их наран гэх зэрэг чиглэлд ачаалал өндөр байна.

Цахилгаан эрчим хүчний мэдээлэл лавлагааны 70047004 утсанд 4,929 хэрэглэгч хандаснаас хүчдэлгүй айлын дуудлага 562, ажлын захиалга 674, мэдээлэл зөвлөгөө 3473 байжээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ачааллын өсөлтөөс болж хоёр тасралт, ашиглалтын үеийн гэмтлээс хоёр тасралт тус тус гарсан. Бид 4078 айлаар орж үзлэг хийж, ачааллыг хэмжсэн. Үүний хүрээнд 79 айлд зөрчил байсныг илрүүлж, 83 гэмтлийг зассан. Ойролцоогоор 120 мянга орчим гэр хорооллын айл өрхүүдэд гэмтэл гарч байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 41, 42-р хороод , Чингэлтэй дүүргийн 19-р хороо буюу Салхит орчим, Сүхбаатар дүүргийн 15, 19, 20-р хороод буюу Хадат, Сэлбэ орчим, Хан-Уул дүүргийн 4-р хороо буюу Нүхт, Яармаг чиглэлд хэт ачаалалд дөхөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж