Э.Сумъяа олимпийн эрхийг авчирлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Э.Сумъяа олимпийн эрхийг авчирлаа

Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ өдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа барилдсан юм. Тэрээр эхний тойрогт БНСУ-ын бөхийг хожиж, удаах тойрогт Энэтхэгийн Б.Кумарийг 15-8-аар хожин, РИО-г зорих эрхийг эх орондоо авчирлаа. Улмаар аваргын төлөө Вьетнамын бөхийг 8:2 онооны харьцаагаар хожин аваргаллаа.

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх эрхийг өнөөдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн ганц тамирчин Э.Сумъяа энэхүү боломжийг алдалгүй эх орондоо РИО-г зорих чөлөөт бөхийн тамирчдын долоо дахь эрхийг авчирлаа.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэй 97 кг Д.Хүдэрбулга, эмэгтэй 58 кг-д П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар олимпийн эрхийн төлөө барилдана.

ШУУД ҮЗЭХ: https://unitedworldwrestling.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж