Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо | News.MN

Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо

Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо

Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо.

Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 45 настай, эрэгтэй, ам бүл хоёр. Тэрбээр 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.  Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Мөн Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны есдүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв. Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-16 192.82.74.245

Amjilt husie

Avatar

zochin 2020-12-16 122.201.23.84

Амжилт хүсье. мундаг залуу шүү

Avatar

Зочин 2020-12-16 192.82.76.76

Amjilt husey, baigaag boditoor dugnej shiidver gargadag sanagdsan, zov hunee tomilsond bayarlalaa

Avatar

Зочин 2020-12-16 37.142.227.147

Yrij bgaa n tailbarlaj bgaa n shvvx xuraldaand oroltsogchidtoi xariltsaj bgaa n geel tsaana l neg bolowrol medleg vnertsen xvn baij bilee… amjilt xvsei

Avatar

Зочин 2020-12-16 65.123.5.151

Mundag shudarga zuv huneee tomillooo! Bagshdaaa amjilt husie!

Avatar

иргэн 2020-12-16 202.9.46.131

Сайхан боловсрол, зохих шатны байгууллагуудад шат ддамжин ажиллаж туршлага суусан залуу болвсон хүчинд амжилт хүсье. Шүүхийн байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, шудрага шүүхтэй болгоно гэдэгт итгэлтэй байна.

Avatar

Загд..... 2020-12-16 103.229.120.151

Томилгоо эзнээ олсонд талархаж байна их амжилт эрүүл энхийг хүсье.

Avatar

Т.Болд 2020-12-16 66.181.184.247

Төр түмэн нүдтэй бол Дээд шүүхийн даргаар ажиллавал их зүйл хийх хүн

Avatar

Зочин 2020-12-16 212.95.5.210

Боловсролтой, өндөр мэргэжлийн хүн шиг байна. Олон жил багш хийсэн нь ч таалагдаж байна. Гэрэл сүүмийж байна шүү. Шударга, нэр төртэй, honorable ажиллах байх аа

Avatar

Зочин 2020-12-16 43.242.243.151

захиргааны хэргийн шүүхийн шударга шүүгч байдаг гэж байсан. Тэр хүн үү. Хүмүүс ялангуяа өмгөөоөгч нар хир халдаахгүй байдаг байсан. Танд амжилт хүсье

Avatar

Зочин 2020-12-16 139.5.216.121

Шизо

Avatar

Зочин 2020-12-16 66.181.161.72

Шуугч нарт улгэр дууриал болохоор шуугч шуу!!! Амжилт хусье!

Avatar

бибид 2020-12-16 202.72.247.58

Ерөнхийлөгч шүүх прокурорыг томилдог нь буруу

Avatar

Кса 2020-12-16 66.181.189.25

Улс орноороо, ард нийтээрээ шударга ёсыг хүсч, горьдож, итгэж дүү хүүг харах байх шүү. Шударга байж л улс орон хөгжиж, иргэд нь сайхан амьдрах жамтай юм байна. Дүүд сайн сайхныг хүсье.

Avatar

Зочин 2020-12-16 183.177.97.14

Hongild oroogui hun uu ene

Avatar

Мундаг зангарагтай шударга шүүгч 2020-12-16 66.181.182.212

Ийм шударга шүүгч хараагүй дээ Амжилт хүсье

Avatar

zochin 2020-12-16 202.21.108.198

zuv hunee tomiljee

Avatar

Зочин 2020-12-16 202.21.97.90

bravo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж