2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 18,336,786.71 төгрөгийн үнийн дүн бүхий 222,502 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шарын гол" ХК (SHG +12.82%) болон "Дархан нэхий" ХК (NEH +2.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -4.76%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -4.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 2,217 ширхэг нэгж эрхийг нийт 232,785 төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 75797 ширхэг үнэт цаас 28,044,890 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.21 хувиар буурч, 17751.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,617,048,381,387.61 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ