Дугуй засварт гал гарч, нэг хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Дугуй засварт гал гарч, нэг хүн амиа алджээ

Дугуй засварт гал гарч, нэг хүн амиа алджээ

Өнгөрсөн шөнө дугуй засварт гал гарсны улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны  нутаг,  “Сургууль”-ийн 30 дугаар гудамжинд энэ сарын 16-нд шилжих шөнийн 00:16 цагийн орчимд дугуй засварын сендвичин барилга шатсан байна. Гал түймэрт 42 настай эрэгтэй Б нь амиа алдсан байна.

Онцгой байдлын алба хаагчдыг очих үед талийгаач аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Иймд, галд өртөж нас барсан иргэний цогцсыг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж