Хойд Солонгосын улстөрчид “Sputnik V” вакциныг тариулжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Хойд Солонгосын улстөрчид “Sputnik V” вакциныг тариулжээ

Хойд Солонгосын улстөрчид “Sputnik V” вакциныг тариулжээ

Хойд Солонгосын эрх баригчид Оросын “Sputnik V” вакциныг худалдан авсан талаар “Тасс” агентлаг мэдээлжээ. Гэхдээ хичнээн тун вакциныг ямар үнээр авсан талаар мэдээлэл одоогоор гараагүй байна. Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын хэд хэдэн өндөр албан тушаалтан вакцин хийлгэсэн талаар Японы “ASAHI” сонин мэдээлсэн байна.

Оросын эрдэмтдийн бүтээсэн “Sputnik V” вакцин нь 91,4 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн зарласан.  Одоогоор Бразил, Мексик, Филиппин, Арабын Нэгдсэн Эмират улсууд тус вакциныг авах сонирхолтой байгаагаа мэдэгдээд байна.

Хойд Солонгост covid-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэж эрх баригчид мэдээлж байгаа билээ. Анх Хятадад халдвар бүртгэгдэж эхлэхэд тус улс хилээ даруй хааж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, орон даяар хөл хорио тогтоосон. Улмаар хөл хориог зөрчсөн иргэдийг торгох арга хэмжээг авч эхэлсэн нь үр дүнтэй байсан гэж үзэж байна. Хөл хорио тогтоосон үед дэглэм зөрчсөн хүмүүсийг цаазаар авсан гэж Сөүлийн эх сурвалжууд мэдээлсэн ч Хойд Солонгос үүнийг үгүйсгэсэн.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж