Итали вакцинжуулалтад зориулан 1500 асар барина

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Итали вакцинжуулалтад зориулан 1500 асар барина

Итали вакцинжуулалтад зориулан 1500 асар барина

Италид вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сараас эхлэн түр асрууд барихаар болсон байна. Асрын загварыг архитектор Стефано Боери бүтээсэн бөгөөд дээр нь дүрсэлсэн цэцгэн хээ нь шинэ амьдрал эхэлж буйн бэлгэдэл аж.

Нийт 1500 асрыг Италийн орон нутгийн төвүүд болон талбайд дээр байрлуулахаар төлөвлөсөн аж. Асрууд дотор талдаа модон тавилга, засал чимэглэлтэй, нэхмэл ханатай байх бөгөөд гадна талдаа цэцгэн хээтэй байх гэнэ.

Боеригийн хэлснээр асруудын загварыг тайван байдал, шинэ амьдралын бэлгэдэл байхаар бодож бүтээсэн байна. Тэрбээр “Вакцинжуулалтад хамрагдах бол иргэний хариуцлага төдийгүй бусдыг хайрлах хайр, шинэ амьдралын эхлэл юм. Вирус биднийг эмнэлэг, гэрт маань хорьсон бол вакцин бидэнд эргэн уулзах, байгаль дэлхийгээ мэдрэх эрх чөлөө олгож байна” хэмээн ярьжээ.

Боери бол Италийн хамгийн алдартай архитекторуудын нэг бөгөөд вакцинжуулалтад зориулан үнэгүй ажиллаж дээрх загварыг бүтээсэн гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж