Бизнес эрхлэгчид сагсаар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид сагсаар өрсөлдөнө

МҮХАҮТ сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх “BUSINESS LEAGUE” тэмцээнийг гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулдаг уламжлалтай. Бизнесийн байгууллагуудын сагсан бөмбөгийн шилдэг багийг шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд байгууллагуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажээ.  Тэмцээн бямба, ням гарагуудад болно. Спортын холбоодтой хамтран зохион байгуулсан уг тэмцээнд 20 компанийн 250 гаруй тамирчин оролцох юм.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж