Цаасан дээрээ царцсан ЦАХИЛГААН СТАНЦУУД | News.MN

Цаасан дээрээ царцсан ЦАХИЛГААН СТАНЦУУД

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Цаасан дээрээ царцсан ЦАХИЛГААН СТАНЦУУД

Цаасан дээрээ царцсан ЦАХИЛГААН СТАНЦУУД

Засгийн газраас цар тахлын үед иргэд аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэхээр цахилгааны төлбөрийг долоон сарын хугацаанд /2020.12.01-2021.07.01/ чөлөөлөхөөр болсон. Уг шийдвэр хэрэгжснээс хэдхэн хоногийн дотор цахилгааны ачаалал эрс нэмэгдэж байгаа нь цаашид тэг зогсолт хийж болзошгүй гэх болгоомжлол байна. Хэдийгээр Монгол Улс эрчим хүчээ нэмэгдүүлэх, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоор  ДЦС-5, Багануур, Бөөрөлжүүт, Эгийн голын цахилгаан станцын төслийг санаачилсан ч олон жил яригдсаар царцсан. Өдрөөс өдөрт эрэлт нь ихсэж, нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд царцсан цахилгаан станцуудыг төслүүдээ эргэн харах шаардлага үүсээд байна.


ДЦС-5 БАРИХ ТӨСӨЛ ТАГ МАРТАГДСАН НЬ

Үе үеийн Засгийн газар, улс төрчдийн амлалтын бай болсоор эцэст нь царцаасан Дулааны V цахилгаан станц барих төслийг анх 2011 онд эхлүүлж байв. Төрийн шийдвэрээр 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн найман жил цаасан дээр бичигдснээс өөр бүтээн байгуулалт өрнөөгүй.

Уг нь “ДЦС-5” төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээг авч байв. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2012 онд “ДЦС-5”-ыг барих бүх нөхцлийг хангасан тогтоол гаргаж чадсан ч хэрэгжилтийг үзэж чадалгүй УИХ-ын сонгуулийн ялагдалтай золгосон билээ. Үүний дараагийн Засгийн газар энэ талаар овоо ахицтай ажиллаж байсан.

Тухайлбал, 2015 оны долдугаар сарын 29-нд ЭНЖИЕ (хуучнаар Жи-Ди-Эф Суез, 30%-ийг эзэмшигч), СОЖИЦ  КОРПОРАЦИ  (30%-ийг эзэмшигч), ПОСКО ЭНЕРЖИ  (30%-ийг эзэмшигч), НЬЮКОМ ХХК (10%-ийг эзэмшигч) компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газрыг  төлөөлж буй байгууллагууд болох Диспетчерийн үндэсний төв ХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай ДЦС-5 (Дулааны тавдугаар цахилгаан станц) төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Харамсалтай нь, одоогийн төрийн эрхийг барьж буй Засгийн газар уг төслийг “мартах”-аар болж царцсан төслүүдийн жагсаалтыг нэгээр нэмсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2019 онд ДЦС-5 барих төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ. Шалтгаан нь, уг цахилгаан станцыг барихаар концессийн гэрээ байгуулсан консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй  болсон гэх. Уг консорциумд БНСЦ, Франц, Япон, Монгол дөрвөн орон оролцож байсан юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар бол “Тус цахилгаан станцыг барих төсөл 2011 онд эхэлсэн бөгөөд 2017 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан. ДЦС-5-ыг барина гээд консерциум байгуулаад, Концессын гэрээ байгуулсан юм билээ. Энэ консерциумд нь БНСУ, Франц, Япон, Монгол зэрэг дөрвөн орны компани оролцсон. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны тавдугаар сард задарсан байсан. Өөрөөр хэлбэл гэрээ хариуцсан тал байхгүй болсон гэсэн үг. Нөгөө талаар хөрөнгө оруулалт байхгүй болсон учраас тус дулааны цахилгаан станцын ажил удааширсан” гэнэ. Энэ мэтчилэн олон шалтгаанаас үүдэн Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой  төсөл “амьгүй” болоод буй. Хэрэв уг цахилгаан станцыг төлөвлөгөө ёсоор 2017 онд ашиглалтад оруулсан бол өдрөөс өдөрт хэрэглээ нь нэмэгдэж буй цахилгааны нийлүүлэлтийг хангаж үр өгөөжөө өгөх байв.

ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦ БА ОРОСУУДЫН ШАХАЛТ

Монголын эрчим хүчний системд эргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нь 30 жилийн настай. Анх 1991 онд энэ тухай  шийдвэр гарч байсан. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй юм.

Хоёр дахь удаагаа 2006 онд оролдлого хийсэн байдаг. Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л урагшлаагүй.

2015 онд БНХАУ-ын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон ч нэр төдий явсаар байгаа юм. Хамгийн сүүлд баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)-т стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ. Тухайлбал, тус хөтөлбөрт “Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэрийг бий болгох зорилтын хүрээнд Эгийн голын 315 мВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ” гэсэн юм.

Товчхондоо, эхэлдэггүй Эгийн голын цахилгаан станцыг барих төслийг ирэх жилүүдийн төслүүдийн жагсаалтад мөн л дахин эхлүүлэх зорилт тавьжээ.  Уг цахилгаан станц гацсан хамгийн том шалтгаан нь Байгаль нуурын эко системтэй холбоотой асуудал юм.

Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас  эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм. Ядахдаа л цахилгааны ачаалал эрс нэмэгдлээ гэхэд бүх нийтээрээ  тэг зогсолт хийх вий гэх айдасгүй.

БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙРШИЛ ТЕХНЕКИЙН ТАЛААСАА АСУУДАЛТАЙ ХЭМЭЭН ҮЗЖЭЭ

Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц. Уг төслийн өртөг 1.2 тэрбум ам.доллар. Уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 онд “Багануур-Пауэр” компанитай байгуулж байв. Гэрээнд тусгаснаар  БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар заажээ.

Уг төслийн бүтээн байгуулалт 2017 оноос эхэлсэн ч  2018 онд гацсан. Шалтгаан нь, тус цахилгаан станц барих төслийг эргэн харах шаардлагатай хэмээн үзсэнтэй холбоотой. Багануурын ДЦС-ын хүчин чадал хэт өндөр байгаа нь манай эрчим хүчний системийн аюулгүй байдал, нэгдсэн тогтолцоонд доголдол учрахаар эрсдэлтэй хэмээн үзсэн.

Нөгөө талаас манай улс ОХУ-аас квт цахилгааныг 81 төгрөгөөр тооцон авч буй учир БНХАУ-ын талтай хийсэн гэрээг эргэн харахаар болсон. Үүнийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар бол “Багануурын цахилгаан станц байршил, техникийн шийдэл талаасаа асуудалтай. Мөн генераторын хувьд манай системд хэт өндөр, тогтворжилтод сөрөг нөлөөлөл үзүүлж болох чадлынх байгаа. Ийм чадлын генераторт гэнэт саатал гарч зогсвол манай системийг бүхэлд нь татаж  унагах магадлалтай. Нөгөө талаасаа, манай зуны цахилгааны хэрэглээ бага 500-600 МВт орчим байдаг. Тйимээс зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ. Генераторын чадлыг эргэж харж бууруулах саналыг хөрөнгө оруулагч компанид тавьсан” хэмээж байв. Энэ мэтчилэн олон шалтгаанаас үүдэн уурхайг түшиглэсэн цахилгаан станц барих  төсөл өнөөдрийг хүртэл царцаад байгаа юм.

ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД ОХУ-ААС ЭРЧИМ ХҮЧ ИМПОРТЛООД Ч ХЭРЭГЛЭЭГ ХАНГАЖ ДИЙЛЭХГҮЙ

Эрчим хүчний яамны холбогдох албаны хүний  мэдээлснээр хэрэв дээрх төслүүдийг хэрэгжүүлсэн цахилгааны ачаалал үүссэн ч ямар нэгэн доголдол үүсэхээргүй байв. Гэвч одоогийн нөхцөлд цахилгааны төлбөрийг чөлөөлсөнтэй холбоотойгоор цаашид ачаалал хэрээс хэтэрвэл тэг зогсолт хийх эрсдэлтэй. Цахилгааны хэрэглээ ачаалал хэтэрч оргил ачааллын үед хүрвэл  ОХУ-аас эрчим хүч импортолсон ч дулааны цахилгаан станцуудын хүчин чадал хүрэлцэхгүй, эрчим хүч доголдох аюултай. Тиймээс цахилгааны хэрэглээг тусгай журмаар зохицуулахаар яригдаж буйг мэдээлсэн билээ. Дээрх дурдсан цахилгаан станцууд бол зөвхөн хамгийн наад захын жишээ нь. Үүнээс өөр шийдэгдээгүй царцсан олон төслүүд бий. Тухайлбал, Шүрэнгийн цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Орхон говь, Хэрлэн говь гэх мэт эдийн засаг төдийгүй тухайн бүс нутаг, хүн амд зайлшгүй шаардлага, хэрэгцээтэй, ирээдүйн үйлдвэрлэл, хөрөнгийн үүц байхаар стратегийн ач холбогдолтой төслүүд одоог хүртэл урагшлаагүй, цаасан дээр л шарлаж үлдэх нь. Мөн энэ онд эрчим хүчний салбарт дараах томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байв. Үүнд:

  • Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл
  • Баянзүрх дүүрэгт шинэ сайжруулсан шахмал түлш барих төсөл
  • Улаанбаатар хотын дулааны 4 дүгээр цахилгаан станцын турбогенератор №2,3-ийг шинэчлэх төсөл
  • Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төсөл
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөх төсөл
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын хэлбэлзлийг тохируулах 100 МВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуурын станц барих
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Улаанбаатар хотын дулааны 3 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
  • Улаанбаатар хотын дулааны 2 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт -аар өргөтгөх төсөл
  • Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх дулааны цахилгаан станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх
  • Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Таван толгойн цахилгаан станц барих төслийг эхлүүлэх
  • Тохируулгын горимд ажиллах усан цэнэгт цахилгаан станц төслийн судалгаа хийх, хэрэгжүүлэх
  • Чойр-Сайншандын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл
  • Эрдэнэбүрэн-Улиастай чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-16 202.9.40.4

Үнэндээ энэ бүх цахилгаан станц барих төслүүд зогсож царцсан нь Оросуудын дарамт шахалтаас л болсон хэрэг л дэ ! Яадаг ч юм бган Кремлийн Монголыг хөгжил цэцэглэлгүй байлгах сонирхол амь бөхтэй оршсоор бүр үйлчилсээр л бн ! Оросын энэ их дарамт шахалтыг 90 ээд оноос хойш сөрөн зогсох, зоригтой улс төрч Монголд байхгүй л бн !

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2020-12-16 66.181.181.153

Тавдугаар атугай Мянгадугаар цахилгаан станц барина гээд ч бүтэхгүй. Учир тийм том станц барингуут Монгол эрчим хүчээр хариас хараат биш болчихно. Орос улс оршин байгаа цагт ийм юм хийлгэхгүй. Ёстой гонжийн жоо. 5-р цахилгаан станцыг Орос л бариулахгүй байгаа шүү дээ. Дарга нар зарим нь айж дотоожоо норгоод зарим хахууль авчихаад энэ үнэнийг олон түмнээ үхтлээ нууж байгаа юм. Орос шууд заналхийлсэн далд баримт ч бий шүү. Ховдын усан цахилгаан станцыг ч бариулахгүй. Харж л байгаарай. Барьчихвал

Avatar

Үргэлжлэл 2020-12-16 66.181.181.153

манай баруун нутаг Оросоос цахилгаан авахаа больчихно. Юу боллоо гэж тэгүүлэх вэ дээ. Тэр ч атугай, газрын тос нэрэх өчүүхэн жижиг үйлдвэрийг орсууд бариулдаггүй . Одоо барьж байгаа үйлдвэрийг Орос ямар нэгэн аргаар өөрөөсөө хараат болгохоо л болгоно, Эрчим хүчээр нь үү, тээвэр ложистгоор нь уу, түүхий эдээр нь үү? Аль нэг аргаар. Бас л харж байгаарай. Оросын импер үндэстний зах хязгаар нутгаа ийм аргаар хорогдмол дорой байлган аргагүйдүүлж эрхшээлдээ байлгадаг юм. Манайх Оростой сөргөлдөж

Avatar

Үргэлжлэл 2020-12-16 66.181.181.153

чадах аль нэг том улстай хамтарвал л энэ хэрэгээ бүтээж болно. Өөр ямар ч арга байхгүй. Бид өөрсдийгөө ийм хувь заяатай болгосон улс. Өөрийн хийсэн өөрт. Өөд хаясан чулуу толгойд хойно яаян гэх билээ дээ.

Avatar

Үргэлжлэл 2020-12-16 66.181.181.153

Өөр нэг баримт : Оросын төмөр замтай холбогдсон үй олон салаа замаас цахилгаанжаагүй, нэг царигтай нь, ганцхан монголынх. Яагаад энэ вэ? Бодохтун. Америкийн Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжийн мөнгөөр төмөр замаа хоёр царигтай болгох гэсэн манай шийдвэрийг Орос тас цохиогүй гэж үү дээ? ! Монголын эрх ашгиас урвагч нар "Ах нар, ах нар" гэж шалчганадгийн чанад учир энэ дээ.

Avatar

Зочин 2020-12-16 202.21.108.175

ЭРЧИМ ХҮЧ, ЭРЧИМ ХҮЧ, ЭРЧИМ ХҮЧ ГЭЖ ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛ ЯЛСНЫ ДАРАА ЛЕНИНЫ ХЭЛСЭН ЭХНИЙ ЦУУТАЙ ҮГ.

Монгол Улс цаашид хөгжин дэвжих, дэлхийн эдийн засагтай хөл зэрэгцэн алхаж, тусгаар тогтнолоо бататгаж, газар нутгаа авч үлдэх ЭДИЙН ЗАСГИЙН үндсэн баталгаа нь бол ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛ!!!!!!!!

Үүнийг хангахын тулд тун удахгүй хэдхэн жилийн дараа бүрмөсөн арчигдах нүүрсний дулааны цахилгаан станцаас өөр эх үүсвэрүүдийн талаар улсын бодлого боловсруулах ёстой шүү дээ.

Avatar

Өнгөлөгч 2020-12-16 202.9.46.254

Засаг биднээс татвар хураагаад цахилгаан станц мэтийн томхон юманд зарцуулахаас бус 76 гишүүний гуйсан бүхэнд зориулах ёсгүй юм. Бусдаас хараат бус байх нь цахилгаанаар өөрийгөө бүрэн хангахаас эхэлдэг. Хэрлэн голын эрэгт зөвхөн цахилгаан гаргадаг станц барихаас өөр олигтой сонголтгүй болж.

Avatar

Зочин 2020-12-16 58.123.56.14

Япон шиг байшин болгон дээвэр дээрээ нарны эрчим хүчний төхөөрөмжтэй болох зорилт тавих хэрэгтэй . Усгүй байж юун усан цс вэ тэнэг юм уу. Улам л усгүй болоод байна

Avatar

Өнгөлөгч 2020-12-16 202.9.46.254

ТЭЦ ажилахад гол зүйл нь ус! Усаа уур болгож турбин эргүүлж түүнд холбоотой генератор цахилгаан гаргадаг. Усаар нүүрсний үнсийг нууранд цуглуулдаг,дүүрээд өндөрлөсөөр нэг өдөр далан задрах вий!Хавар хуурай үнс нь салхинд бужигнаад уушги чулуужаад л,Туул гол нь тасарсан! Уух усгүй болох гэж байхад шинэ станцаа өөр голын эрэгт бариарай!

Avatar

Зочин 2020-12-16 66.181.161.18

Их хурлын гишүүн Даваасүрэн гэж дүүрцэн 10 хувийн хулгайч энэ төслүүдийг өөрь нь ашиггүй болхоор явуулаагүй дээ, одоо сайд нтр албан тушаалд очоогүй болохоор Ии хурлын индэр ашиглаад гон гон гээд шалчигнаад н**ш

Avatar

Зочин 2020-12-16 64.119.16.179

Эгийн голын УЦС-ыг бариагуй цагт бид ургэлж оросын хараат гуйлгачин байна, иванууд ч уунийг мэдэхийн дээдээр мэдэж гох дэгээ тавьж, манай тэнэг улстерчдийг хахуульдан цаг хожсоор едийг хурсэн, енеедер ингээд ЕС-ынхаа поопролын балгаар харанхуй суухдаа туллаа даа

Avatar

Zochin 2020-12-16 202.126.88.49

Яг үнэн

Avatar

МАН-байгаа цагт дээрх станцууд хэзээ ч баригдахгүй??? 2020-12-16 202.126.90.69

МАН-байгаа цагт дээрх станцууд хэзээ ч баригдахгүй???

Avatar

зочин 2020-12-16 66.181.161.70

Эцсийн эцэсд улс төрчид л цавчаагаа тохирж чадахгүй л байгаа байхгүй юу даа…. Новшнууд

Avatar

Зочин 2020-12-16 66.181.183.190

Ерөнхий саыд нь мэдлэг мэргэжилтэй бизнесийн ухаантай хүн баймаар байгаа вм. Эгийн голын УЦС-ыг Оросууд руу томхон дугараад бариулчих амьтан алгаа. Женко хулгөйч бүүр Оросын талд үйлчилнэ

Avatar

Элдэв Очир 2020-12-16 202.9.46.54

ХАмгийн ашигтай нь Эгийн голын УЦС байлаа. ХАМгийн бүтэхгүй нь Эрдэнэбүрэнгийн УЦС шүү. Энд станц барихад 50 жилээс илүү ажиллаж чадахгүй юм билээ.

Avatar

иргэн 2020-12-16 202.9.46.131

Эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирхэд саад болж байгаа зүйл нь эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй асуудал байхоо. Ямарч хөрөнгө оруулагч ашгаа харж л ажиллана. Тэгхээр хэрэв Хятад улсын хөрнгөөр барьвалтэд 1Квт эрчим хүчний үнийг ашигтай байхаар ТЭЗҮ-д тусгана. Хэрэглэгчхудалдан авахдаа өндөр үнээр авна гэсэн үг. Яг одоо сэргээгдэхийн үнийг нэмж авч байгаа шиг. Ингэх хэрэг байна уу. Шууд чөлөөлчихвөл яасийм.

Avatar

бөб 2020-12-16 112.72.15.6

Хүн болгон эрчим хүч, Эрүүл мэндийн салбарыг мэддэг боллоо. Одоо болио. Яам нь мэдэж байгаа.

Avatar

зочин 2020-12-16 66.181.161.70

Мэдлэгтэй нь гудамжинд, мэдлэггүй нь яамнд байгаа шд ….

Avatar

Зочин 2020-12-16 124.158.67.34

Цахиагийн Элбэгновш сонсож бай.Чи ямар мөнгөөр гадны Казинод мөрийтэй тоглодог болтлоо баяжсан юм бэ? Чи яагаад УИХ дээр Эрдэнэт үйлдвэрийг ямар ч ашиггүй болж мөнгө нэхдэг л үйлдвэр болсон гэж худлаа ярьсан юм бэ? Зөвхөн энэ хоёр л чам шиг хогийн новшийг насаар нь хориход хангалттай шалтгаан. Монголын ард түмэн чам шиг тэнэг биш шүү.

Avatar

Зочин 2020-12-16 124.158.97.166

Яагаад эрчим хүчээ 1-рт тавихгүй өөр олон янзын үлгэр яриад байнаа. Нефьт боловсруулах үйлдвэрээс ч хамаагүй чухал биш үү? Тэг зогсож монгол хөлдвөл яана.

Avatar

Зочин 2020-12-16 202.131.240.147

Засаг өөрөө ТЭЦ-5 төслийн хэрэгжүүлэхгүй саатуулсаар байгаад зогсоосон байж бас хөрөнгө оруулагчид нь гараад явсан тул хөрөнгө оруулалт нь бэлэн биш төсөл зогссон ч гэх шиг сүүлд нь ийм хүн төөрөгдүүлэхээр мэдэгдэл хийх юм даа. Хөрөнгө оруулагчид нь шатаж шатаж 4 жил цөхрөлтгүй үзээд эцэст нь аргаа бараад тус төслийг орхисон болов уу

Avatar

Зочин 2020-12-16 43.228.130.47

Засгийн газар олон нийтэд 5-р ДЦС-ыг дэмжиж байна гэчихээд яг үнэндээ огтхон ч дэмжлэг үзүүлээгүй. Хөрөнгө оруулагчид 11 оноос 17 он хүртэл бүхий л чадлаараа зүтгэсэн. Засаг өөрсдөө дэмжилгүй хөрөнгө оруулагчдаа явуулчихаад, одоо хөрөнгө оруулагчид буруутай мэтээр мэдээлэл өгөөд л. Үнэхээр ичмээр юмаа

Avatar

Зочин 2020-12-16 202.179.26.33

Багануурын ДЦС ямар ч асуудалгүй хэрэгжих бололцоотой төсөл. Хамгийн богино хугацаанд биелэлээ олох, Оюутолгойд цахилгаан өгөх боломжтой.

Avatar

зочин 2020-12-16 66.181.164.171

5-р цахилгаан станцыг мөн ч удаан хүлээж бна даа нас гүйцэхгүй юм шиг бнаа

Avatar

Зочин 2020-12-16 66.181.186.198

Хамаг төслүүд нь 10% сайд бх үед зогссон нь тохиолдол лав биш. Манайх өөрөө эрчим хүчний хурц хомсдолтой улс тэрнээсээ ч болж үйлдвэр хөгждөггүй гэдгийг сайд бсан юм бол мэдмээр юм. Уг нь эрчим хүчтэй болчвол ЖДҮ хаа сайгүй хөгжих боломжтой гэтэл сайд асан нь тэрний эсрэг юм л хийж дээ гэж харж бна.

Avatar

ЖДҮ эрхлэгч 2020-12-16 139.5.219.74

НЭг НАМ нь эзэн сууж идэж уухгүй бол зөвшөөрдөггүй бйасан. Одоо цаашдаа ч удаан үргэлжлэнэ. Одоо ХС нэг цохиж унагадаг аргаа хэрэглээд бариулах хэрэгтэй. Яг энэ төмөр зам шиг . Олон үг дуугарсаныг нь аваачаад шууд шааж унагадаг. Энэ нь хөх хошноготонгуудад ер нь таараад байгаа, тэгэхээр ойлгодог. Чингисийн үед бол толгой авдаг байсан. Одоо арай болохгүй л дээ. Үзэж байгаад арай ашигтай ирээдүйтэй гэснээсээ эхлэх хэрэгтэй. Болдог бол тэр Эгийн голын УЦС, ТТ-н

Avatar

Зочин 2020-12-16 49.0.170.94

Багануурыг Даваасүрэн гэж нөхөр, Голомтын Баясгалан болон түүний бууны нохой Отгон нар зогсоогүй бол энэ жил цахилгаанаа нийлүүлж эхлэхээр байлаа. Ингэж л улс орныг хорлож байгаа шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж