"ОУПХ Ж.Эрдэнэбатын асуудлаар шалгалтаа үргэлжлүүлж байна" | News.MN

"ОУПХ Ж.Эрдэнэбатын асуудлаар шалгалтаа үргэлжлүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

"ОУПХ Ж.Эрдэнэбатын асуудлаар шалгалтаа үргэлжлүүлж байна"

"ОУПХ Ж.Эрдэнэбатын асуудлаар шалгалтаа үргэлжлүүлж байна"

Олон улсын парламентын холбоо /ОУПХ/ хүний эрх зөрчсөн асуудлаар Монгол Улсад хэрэг үүсгэсэн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Ерөнхий прокурор асуудал оруулаагүй байхад цагдан хорьж, энэ хугацаандаа ял эдлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын парламентын гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан байж магадгүй гэсэн үндэслэлээр ОУПХ хэрэг нээсэн. Хэрэг нээсэн тухайгаа УИХ-д мэдэгдсэн. Хэргийг судлах ажлын хэсэг гаргасныг ч мэдэгдсэн. Тиймээс холбогдох байгууллагууд энэ асуудлаар холбоотой мэдээллийг өгч байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хүрээнд ажилладаг Халдашгүй байдлын дэд хороо ажиллаж байна. Энэ хэрэг ном журмаараа шийдэгдсэн эсэх, шүүхийн шийдвэр зөв эсэх нь УИХ-ын, дэд хорооны асуудал биш, шүүхийн асуудал.  Бидэнд хамаатай асуудал нь УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь УИХ-ын зөвшөөрөлгүй барьж, цагдан хорьж, ял оногдуулсан нь хууль зөрчсөн гэж дэд хороо, байнгын хороо үзэж байгаа. Энэ бол хувь хүний, нэг гишүүний, нэг намын асуудал биш. Энэ халдашгүй эрх нь УИХ-д байдаг.

Өнөөдөр 180 мянган төрийн албан хаагчаас халдашгүй эрхтэй 77 хүн бий. Төрийн эрх барих дээд эрх мэдэл ард түмэнд байна гэдэг суурь зарчмыг хамгаалж халдашгүй эрхтэй байдаг.

Ж.Эрдэнэбатын цаана, УИХ-ын гишүүн бүрийн цаана ард түмэн байдаг, ард түмэн төр барих эрхээ эдэлж байгаад олгож буй халдашгүй байдал олгож байгаа. Халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх эрх нь Ерөнхий прокурор тайлбарлаж, дэд хороо хэлэлцэж, УИХ олонхоороо шийддэг. Энэ тохиолдолд прокурор энэ асуудлыг оруулж ирээгүй, шүүхэд хандаж хүсэлт гаргаагүй байгаа юм. Хувь хүн гэхээс илүү ард түмэнд хадгалагдаж байгаа эрхэд халдаад байгаа  юм. Нэг намын нөхөр, найз нөхөд гэдэг утгаар байнгын хороо, дэд хороо хандаагүй. Хэн ч байсан ном журмаараа явах ёстой гtэд холбогдох байгууллагуудад тавьсан. Яг ямар үндэслэлээр энэ тохиолдолд яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдэг асуудал тавьсан ч одоогоор ямар нэг бичиг ирээгүй.

Шүүх УИХ-ын гишүүнд биш Ерөнхий сайдад нь холбогдуулж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг өмгөөлөгч нарт нь хэлсэн байсан. Бид энэ асуудлыг олон улсын байгууллагаас ирүүлсэн бичигт хариу өгч, холбогдох тайлбарыг авах гэж оролдож байна. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм болов уу гэж бодож байна. ОУПХ хэрэг үүсгэнэ гэдэг нь аль нэг улсын парламентаар, парламентын гишүүний эдэлж байх ёстой эрхийг нь ямар нэг байдлаар зөрчсөн эсэхийг судалж, дүгнэлт гаргаж, Монгол Улсад шаардлага хүргүүлнэ. Энэ өөрөө бидний хувьд их бодууштай, сургамж авах ёстой зүйл. Сая Европын холбооноос шинэ дүрэм, журмууд гарсан. Европын холбоо баталсан хуулиараа бусад улс орнуудтай эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ тавих хамгийн том шалгуур нь хүний эрхийн асуудал гэдэг хууль баталсан. Өөрсдийнх нь гаргасан тайлбараар олон улсын суурь хэр хэмжээ, гэрээ пактууд зөрчсөн бол Европын холбоо тусламж дэмжлэг байх эсэх, харилцаа хумигдах эсэхийг бид өөрсдөө шийднэ гэсэн үг.  Европын холбоо мэдээж ОУПХ-ын дүгнэлтийг харгалзаж, шийдвэр гаргах байх.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-16 202.21.108.51

МАН ын далд дайн ил гарч ирлээ.

Avatar

Монгол улсын иргэн 2020-12-16 202.9.46.65

ОУПХолбоо гэдэг байгуудага яагаад ганцхан Эрдэнэбатын асуудлыг чуралчлаад байгаа юм бэ. МАН-ы гишүүн болоод уу. Бусад намын хэлмэгдсэн хүмүүс яах юм болоо. Үнэхээр энэ байгууллагаас ийм судалгаа гаргасан ч юмуу үгүй юу бүү мэд шүү дээ. Өөрсдийн хэргээ цайруулах гэж олон улсын байгууллагын нэр зээлдэгээ больмоор юмаа

Avatar

Батэрдэнэ. 2020-12-16 124.158.97.134

Жонхуу ХүүК хоёрын бантан шүү дээ. Эрдэм номгүй нөхдүүд хэцүү хэцүү…….. гэж МАНгарынхан өөрсдөө ярьдаг шүү.

Avatar

зочин 2020-12-16 66.181.161.70

Шүүхийн тайлбарыг ойлгосонгүй…Монгол улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг шорондд хорьсонн гэсэн үг юм уу?.

Avatar

Зочин 2020-12-16 27.179.219.118

Энэ лалрыг харахаас бөөлжис цутгаад

Avatar

dff 2020-12-16 66.181.176.215

hutsna biz, avligchin hulgaichid negnee umuuruud suid bh chv eee. uhtsgeeged uguusei iim yumnuud. Mongol turuus e****z hyrliiz setgelgui deeremchin tonyylchin biznesiin nohdyyyd bugd zaiilaaasaiii tui tui tui

Avatar

МӨӨГИЙ 2020-12-16 115.84.87.224

ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ НОМ ЖУРМАА БАРИАГҮЙ БНАА. ЭХЛЭЭД ЭРХИЙГ НЬ ТҮТГЭЛЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ ПРОК АЖИЛАА ХИЙГЭЭГҮЙ БНАА, ГАРГАСАН ШИЙДВЭР НЬ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ БАЙНАА. НОМООР НЬ ШИЙДЭЭ Л ГЭСЭН БАЙНА ЭНД ТАЛЦААД ХЭРЭЛДЭХ ХЭРЭГГҮЙ НОМ ЖУРМААРАА Л ШИЙДЭГ

Avatar

Зочин 2020-12-16 103.212.119.31

Ene chini zugeer belgedliin shinjtei bguullaga tusgaar ulsiin dotood heregt orj chadahgui

Avatar

Зочин 2020-12-16 202.9.46.48

ОУПХ өмнө нь Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүжу хэрэг тулгасан, суллах ёстой гээд байхад нь тоогоогүй байж нэг муу авилгачийг хаацайлах болохоор Н.Энхболд, Мөнх-Оргил мэтийн 60 тэрбумын гар хөл дуугараад байх чинь. Миегийн гар хөлүүд бас л үлдсэн байнаа.

Avatar

Z 2020-12-16 64.119.20.116

Delhii deer 1000-aa baidag Turiin Bus Bai-n ugeer yavahaa boli.

Avatar

Зочин 2020-12-16 49.0.170.94

Эзнээсээ захиалга авсан шүүхийн шүүгч нарыг бүгдэд нь ял хүлгээх хэрэгтэй. Яагаад хууль зөрчсөн шүүгчийг байлгаад байдаг юм бэ. Удахгүй өрсөлдөгчөө шүүхээр хэлсээр ял тулгаж шоронд хийж байгаад сонгуульд оролцдог болох вий дээ. Ингэвэл монгол ардчилсан биш улс болно. Энэ яав ч байж болохгүй асуудал шүү

Avatar

б 2020-12-16 66.181.182.223

Тэр захиалгыг биелүүлсэн шүүгчид хариуцлага тооцох хэрэгтэй. Шүүх бол улс төрийн захиалгаар бус хуульд захирагдаж ажиллах ёстой

Avatar

Зочин 2020-12-16 139.5.217.185

munkhorgil iiim yum yari gej chamaig suhbaataraas songoogui shuuuu3, tysgaar ulsiin buren erht shuuh yamar ch shiidver gargasan bai hundlunguus olon ulsiin parlamentiin holboonii shalhaasan heden guzeetei avilgalchid shalgah deeree tulaagui bn shuuuu3,

Avatar

Зочин 2020-12-16 139.5.218.107

Наад хуйваллааны ОУПХ-ынхныг хөөж явуул, манай дотоод хэрэгт хэн ч оролцох ёсгүй!

Avatar

Зочин 2020-12-16 64.119.25.84

ОУПХ-ны төлөөлөчдийг эх орноосоо хөөдөг улс орон энэ дэлхий дээр байдаг юм уу. Энэ байгууллага ч олон улсын хэв хэмжээний бус ноцтой зүйлийг л авч үздаг биз. Хэрэв ОУПХ-ны төлөөллийг хүндлэхгүй, дотоод хэрэгт оролцлоо гэх мэтээр, зэрлэг бүдүүлгээ харуулж солиорвол, хариу ноцтой байдалд орох биз. Бидний соёлын төвшин ийм л хэмжээнд бохирдоод байгаа юм.

Avatar

Зочин 2020-12-16 103.212.119.31

Hariu yamar notstoi baidald oroh uu? Horig arga hemjee avah uu kk

Avatar

Шүүгч хууль зөрчсөн юм уу 2020-12-16 202.21.100.210

Хууль зөрчсөн шүүгчийг яахыг тодохой гаргаж тавих хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-12-16 139.5.218.107

ОУПХ-нд улс төрийн хэрэг гэж буруу ойлголт өгсөн байх, албан тушаалаа урвуулан ашиглсан хэрэг хийсэн гээ биздээ, тэгээд л ял авсан биздээ, ер нь гишүүн байна уу хэн байх нь ямар хамаатай юм, хэрэг хийсэн л бол шийтгэлээ хүлээ, халдашгүй байдал гэж өөрсдийгээ хамгааосан хуулиа хүчингүй болго, тэгэхгзү бол бид хуулиас гадуур юм чинь гээд хэрэгт хийгээд байна та нар,! Хүн албан тушаалд очоогүй байхдаа ард иргэдийн төлөө ярьлаг, эрх мэдэлтэй болохороо өөрийнхөө төлөө зүтгэдэг гэж Черчилл хэлжээ.

Avatar

зочин 2020-12-16 103.80.211.37

Хүүк, Женко нар үгсэн тохирч, хуйвалдаан үүсгэж, прокурор утсан хүүхэлдэй Жаргалсайханыгаа гэмт хэрэгт татан оролцуулж, бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэнийг ард түмэн бүгдийг мэдэж байгаа. Энэ хоёр заваан юм улс орноо ингэж шившиг болгож байгаа юм. Ямар Хятад, Хойд Солонгос уу арай ч дээ та хоёр Хүүк, Женкоо нараа

Avatar

Зочин 2020-12-16 202.126.88.208

Монголын үе үеийн эх орончдыг Монголчуудын өөрсдийнх нь гараар, элдэв худлаа хэоэгт хутгаж алж зайлуулсан байдгымдаа. Жонкуу өөрийгөө улс төр хийж байна лаг байна гэж бодоод л байгаа байх даа. Гадныхны гар хөл болж монголыгоо нухаж байгаагаа ойлгохгүй

Avatar

Зочин 2020-12-16 103.111.68.3

эЭНЭ ХЭДЭН НОВШЫГ ӨӨРСДИЙГ НЬ АДИЛХАН БУУДАЖ а**х ХЭРЭГТЭЙ. 7 САРЫН 1 НД 5 ХҮН АЛСАН ПИЗДАА..

Avatar

Зочин 2020-12-16 202.179.26.153

МАН-ыхан ч өөрсдийнхөө хүмүүсийн ялыг хөнгөлж суллаад л байгаа. Нөгөө том хууцаад байсан Хүрэлсүх нь Хаянхярваагаас авахуулаад ЖДҮ-чидээ хүртэл сайд, дарга болгоод явж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж