НҮБ: 2.3 сая хүүхэд хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

НҮБ: 2.3 сая хүүхэд хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй байна

НҮБ: 2.3 сая хүүхэд хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй байна

Этиопын умард хэсгийн Тигрей мужид мөргөлдөөн үргэлжилжилж, 2.3 сая хүүхэд хүмүүнлэгийн ямар ч тусламж авах боломжгүй нөхцөлд байна хэмээн НҮБ-ын хүүхдийн асуудал хариуцсан байгууллага Юнисеф мэдэгджээ.

“Хүүхдүүдийн ихэнх нь гадагшаа дүрвэж, орох оронгүй болсон байна. Тиймээс тэднийг хамгаалах нь нэн даруй шийдэх ёстой тулгамдсан асуудал болжээ” хэмээн Юнисеф мэдээлжээ.

Хүмүүнлэгийн тусламжийн агентлагууд Этиопын засгийн газартай гэрээ байгуулан ажилладаг ч Тигрей мужид хүрэх ямар ч аргагүй болсон гэнэ. Этиопын засгийн газар Тигрей мужийн цэргүүдтэй арваннэгдүгээр сарын 4-нөөс хойш тулалдаж байгаа билээ. Засгийн газрын мэдээлж байгаагаар Тигрей мужийг хяналтандаа авсан бөгөөд мөргөлдөөн бүрмөсөн дууссан гэнэ. Гэвч Тигрейн ардын чөлөөлөх фронтоос мэдээлснээр тулаан зарим газар үргэлжилсээр байгаа аж.

Тулаанд хэдэн зуу, эсвэл хэдэн мянган хүн амь үрэгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд 50 мянган хүн хөрш Судан оронд дүрвэн гарсан мэдээлэл бий.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж