Орхон аймгийн батлагдсан 25 тохиолдлын 10 нь эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн батлагдсан 25 тохиолдлын 10 нь эдгэрчээ

Орхон аймгийн батлагдсан 25 тохиолдлын 10 нь эдгэрчээ

Орхон аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит /2020.12.16/ мэдээлэл хийлээ 


Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг:

-Сүүлийн ес хоногт Орхон аймагт шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Аймгийн хэмжээнд нийтдээ 36,437 хүнд шинжилгээ хийгээд байна. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн хариу сөрөг гарсан. Аймгийн хэмжээнд тандалтын зорилгоор 926 хүнээс шинжилгээ авлаа. “Нэг өрх – нэг шинжилгээ” үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Түргэвчилсэн оношлуураар иргэдээс шинжилгээ аваад явж байгаа. Тусгаарлах байрнаас гарсан 135 иргэнээс давтан шинжилгээ авсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарч гэрийн ажиглалтаас жирийн дэглэмд шилжлээ. Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д одоогоор манай аймгийн 15 хүн эмчлэгдэж байна. Нийт 25 тохиолдлын 10 нь эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжсэн. Эмчлэгдэж буй 15 тохиолдлын 10 нь том хүн, тав нь хүүхэд байна. Халдварын голомттой бүсээс ирсэн 3,551 иргэн одоогоор гэрийн ажиглалтанд байна.

Эрсдэлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр манай аймагт халдвар тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдлээ. Өмнө нь “маш өндөр” гэж үнэлэгдэж байсан юм. Нийт 550 эрүүл мэндийн алба хаагчид 24 цагийн турш ажиллаж байна.

Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Ганбаатар:

-Улаанбаатар хотоос өчигдөр таван автобусаар 115 иргэн, 47 хувийн тээврийн хэрэгслээр 187 иргэн гээд нийт 298 иргэн ирлээ. Харин Улаанбаатар хот руу дөрвөн автобус 40 зорчигч, хүндэтгэн үзэх шалтгаантай 94 иргэн хувийн тээврийн хэрэгслээр явсан. Мал тооллого ирэх 20-ноос аймгийн хэмжээнд эхлэх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж