Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн малчид руу хандсан багц арга хэмжээг баталжээ. Энэ талаар Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Я.Содбаатар: Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Нийт нутгийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэйд орж байгаа. Малчид руугаа хандсан багц арга хэмжээг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ялангуяа өвөлжилт хүндэрсэн аймгуудад авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад олгох ажлыг эхлүүллээ. Ингэхдээ өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувиар хямдруулж олгоно".
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
Өвөлжилт хаваржилтыг давж туулахтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Өвөлжилт хүндэрсэн Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим мянган малчин өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн малын тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг мөн малчдад хүргэнэ” гэлээ.
naraa 2020-12-16 124.158.82.53
yasan avch hanadaggui teneguud ve, uursdiinhuu archaaguigeesee bolchihood ulsaas unegui tejeel avch l baidag. Turd shurgalsan huduunii teneguudiin hiij bga ajil ni malnuudaa yasan ih davraadag ym be. Mal ni huviinh bolson bhad ulsaas unegui tejeel ugch l bdag ternii orond yadasrsan ulsuuddaa tuslaach erguunuudee.
123 2020-12-16 64.119.19.154
Бэлчээр нь үнэгүй, ус нь үнэгүй, авна авна , яасан авч ханадаггүй юм бэ? Дээр нь тэжээл нь үнэгүй. Махны үнэ гэж тэнгэрт хадчихсан, шуналнаас өөр юу ч байхгүй, тэр утгаараа хэзээч өөдлөхгүй, мөнхийн гуйлга
Зочин 2020-12-16 64.119.16.179
Энэ малчид гэж УИХ, ЗГ-ын емнеес амьдарч байгаа юм шиг сонин улс, еерсдее евелд ямар ч бэлтгэлгуй, улсад сохор зоосны татвар телехгуй хэр нь авч болох бухнийг авах санаатай, жинхэнэ шунал нь шулам болно гээч нь л энэ байх даа
Зочин 2020-12-16 103.57.94.44
Хэ хэ ёстой л өгсөн болж бх шиг бн. Тог дулаан 650 тэрбум. Тэжээл 12 тэрбум. Малчдын татвар 100 тэрбум. Мад экспортлох хориотой.
Зочин 2020-12-16 202.55.188.44
Turiin maliig mallaj baigaam shig turuur urgelj tataas, tuslamj, demjleg, halamj, g.m…. ugjuulna, tegsen murtluu eruusuu tatvar tulduggui. Myangat malchid ni hunsnii talon, halamj, grupp avna, huuhduudee turiin sangaar surgana. Munguu ureh gazargui bolohooroo hotod irj bair turees baraanii une huurugdunu. Hotiin bidend mah, tsagaan ideegee unetei zarj shulna, Tsagaan ideendee gurl holij hulhidana.
хүннү 2020-12-16 202.179.27.164
Өнгөрсөн өвөл Хэнтий аймгийн хойд талын сумдаар маш их цас орж малчид өвөс тэжээлгүй, малаа гаргаж чадахгүй хашаад л авсан хадлангаа дуустал нь өгсөн. Тэглээ гээд тэндхийн малчид улсаас тусламж гуйгаагүй, тэндээс сонгогдсон гишүүд ч бүлх залигсан юм шиг байцгаасан. Гэтэл дээрх хэдэн аймгуудад туурайн чинээ цас оронгууд "ээ халаг минь малчид хэцүүдлээ" гэцгээх юм. Энэ ямар учиртай юм. Монголын өвөл, хавар хэцүү шүү дээ, малчид сайн мэдэж байгаа. Цаашид малчидаас татвар ав.
зочин 2020-12-16 66.181.181.145
Нэг ч төгрөгийн татвар энэ насандаа төлж үзээгүй хүмүүс дээ
Зочин 2020-12-16 103.57.94.44
Тэгүүл малчин болооч. Тэнэг үхэрнүүд төрөөс цалин гэж сул мөнгө шааж бж өөрсдийгөө вч яваа малчидтай барьцаад бдг наас.
Зочин 2020-12-16 202.21.96.150
МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ
зочин 2020-12-16 122.201.19.99
Энэ жил маш сайхан зун болсон, Малчид минь өвс тэжээлээ эртнээс сайн бэлдэж бай.