Малчдад 300 мянган төгрөгийн малын тэжээл үнэгүй өгөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Малчдад 300 мянган төгрөгийн малын тэжээл үнэгүй өгөхөөр боллоо

Малчдад 300 мянган төгрөгийн малын тэжээл үнэгүй өгөхөөр боллоо

Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн малчид руу хандсан багц арга хэмжээг баталжээ. Энэ талаар Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд Я.Содбаатар: Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Нийт нутгийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх өндөр эрсдэлтэй байна. Үүн дотор Баянхонгор аймаг хамгийн эрсдэлтэйд орж байгаа. Малчид руугаа хандсан багц арга хэмжээг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ялангуяа өвөлжилт хүндэрсэн аймгуудад авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.

 Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад олгох ажлыг эхлүүллээ. Ингэхдээ өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувиар хямдруулж олгоно".

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

Өвөлжилт хаваржилтыг давж туулахтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлыг шийдвэрлэлээ. Өвөлжилт хүндэрсэн Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим мянган малчин өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн малын тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг мөн малчдад хүргэнэ” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж